АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй уулзахад нээлттэй ч одоогоор энэ талаар ямар нэг эцсийн шийд гараагүй гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга хатагтай Сара Сандерс сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Түүний хэлснээр, хоёр орны удирдагчдын уулзалтыг төлөвлөж, ярьж байгаа ч эцсийн шийд хараахан гараагүй. Трамп ОХУ-ын удирдагчтай уулзахад хэзээд нээлттэй” юм байна.
“Цагаан ордны тэргүүний оролцох дараагийн дээд хэмжээний уулзалт бол Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун-ы уулзалт байж болох талтай. Гэхдээ энэ талаар үүнээс өөр хэлэх зүйл одоогоор алга” гэж Сандерс хэллээ.
Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, Трамп, Путин хоёр өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд утсаар ярихдаа Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд нь Путинд баяр хүргэсэн юм байна. Мөн хоёр удирдагч бүх чиглэлд хоёр орны харилцаа холбоог бэхжүүлэхийн төлөө гэдгээ илэрхийлж, уулзалт хийх асуудлыг ярьж тохирох үүрэг чиглэл өгөхөөр тохирчээ.
Ерөнхийлөгч Трамп засгийн эрхэнд гарснаасаа хойш ОХУ-тай харилцаа холбоогоо хэвийн болгохын төлөө байсан ч сүүлийн жилүүдэд Москва болон Вашингтоны харилцаа муудсаар байна. АНУ нэг бус удаа ОХУ-ын эсрэг хориг тавьж, Трампыг бүрэн эрхээ эдлэх хугацаанд хоёр ч удаа Оросын дипломатчдыг АНУ-аас нутаг буцаасан.
Хоёр орны төрийн тэргүүн өнөөг хүртэл нэг ч удаа бүрэн хэмжээний уулзалт хийж байгаагүй. Тэд 2017 онд хоёр удаа л Данангийн АТЭС-ийн дээд хэмжээний уулзалт, мөн Гамбург хотод болсон “Их 20”-ын уулзалтын үеэр уулзаж, хэдэн үг солилцсон.
| Цагаан ордон: Трамп Путинтэй уулзахад нээлттэй | ||
| Үзсэн: 1327 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.