АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Бүгд найрамдах намын гишүүн 18 хүн Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэх уриалга бүхий захидалд гарын үсгээ зурцгаасан байна. Үүнд Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсон цагаасаа л Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохын тулд Умард Солонгост шахалт үзүүлж ирсэн. Үүний үр дүнд Цагаан ордны тэргүүнд хүссэндээ хүрч чадсан учир Трамп Ерөнхийлөгчийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлж байгаагаа тодорхойлсон байна. Конгресс дахь Бүгд найрамдах намын гишүүдийн өмнө ӨМнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин мөн ийм санаачлага гаргасан.
Гэхдээ Ерөнхийлөгч Трамп Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг энхийн аргаар зохицуулах хүчин чармайлт нь эцсийн зорилгодоо хүрээгүй, энх тайван бүрэн цогцлоож чадаагүй байгаа учир харзнаж хүлээхийг уриалсан билээ.
| Трампыг Нобелын энх тайваны шагналд нэр дэвшүүлнэ | ||
| Үзсэн: 1398 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.