БНАСАУ-д саатуулагдан хоригдож байгаа АНУ-ын гурван иргэний хувь заяа ямар байгаа нь Вашингтон болон Пхеньяны харилцаанд нөлөөлнө гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч мэдэгдлээ.
“Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр АНУ-ын иргэдийг сулласан гэх мэдээ цацагдаж байгаа ч бид одоогоор энэ мэдээллийг нотолж чадахгүй байна. Бидэнд энэ талаар хэлэх зүйл алга. Ямар ч байсан тэдний аюулгүй байдал, биеийн байдал ямар байгаагаас АНУ болон Умард Солонгосын Засгийн газар хоорондын харилцаа шууд хамаарна. Тэднийг суллавал бид үүнийг сайн санааны бэлэг тэмдэг хэмээн үзэх болно” гэж АНУ-ын дипломатч хэлж байна.
Энэ хүний хэлж байгаагаар, Вашингтон Умард Солонгост саатуулагдсан АНУ-ын иргэдийг аль болох хурдан суллахын төлөө ажиллаж буй юм байна. Тэгвэл Өмнөд Солонгосын “Ренхап” агентлагийн уламжилж байгаагаар, БНАСАУ-д тагнуул хийсэн ба дайсагнасан үйл ажиллагаа явуулсан хэрэгт ял авсан АНУ-ын гурван иргэнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр хорих газраас Пхеньяны ойролцоох зочид буудалд шилжүүлэн байрлуулжээ.
Харин телевизийн “Си-Эн-Эн” сувгийн мэдээлснээр БНАСАУ-ын эрх баригчид АНУ-ын гурван иргэнийг суллахыг зөвшөөрсөн бөгөөд хоёр сарын өмнө суллах шийдвэр гаргасан гэнэ. Гэхдээ Умардын эрх баригчдын энэ шийдвэр Пхеньян цөмийн зэвсгээсээ татгалзах ёстой гэх Вашингтоны байр суурийг өөрчлөхгүй юм байна.
| БНАСАУ-д хоригдож байгаа америк иргэдийн хувь заяа хоёр орны харилцаанд нөлөөлнө | ||
| Үзсэн: 1377 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.