Шууд Chart

УБТЗ Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км төмөр замыг барина

2018-05-04 14:10:38

Нефть боловсруулах үйлдвэр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдахаар болсон. Тун удахгүй газар шорооны ажил хийгдэж эхлэх гэж байна.

Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ барьж гүйцэтгэхээр болсон. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтэй УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа уулзаж санал солилцлоо. Уулзалтаар хэд хэдэн асуудлаар ярилцаж санал нэгджээ. Тухайлбал:Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын хамгаалалтын зурвас байгуулах газрын талаар нэгдсэн ойлголтод хүрсэн байна.

Нефтийн үйлдвэр лүү баригдах салаа төмөр замын газар шорооны ажил энэ жил хийгдэж дуусах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

УБТЗ Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км төмөр замыг барина  
Үзсэн: 3108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй