Шууд Chart

Сайншандын авто замыг шинэчлэхтэй холбоотойгоор хэсэгчлэн хаана

2018-05-04 16:43:34

Сайншанд сумын 7,6 км авто замыг шинэчлэх ажил өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлсэн.

Улмаар 2017 онд тэгшилгээ суурь, асфальтын ажил хийгдээд байсан бол энэ долоо хоногоос эхлэн авто замыг хэсэгчилсэн байдлаар хааж өнгөн хучилтын ажил эхлээд байна.

Үүнтэй холбогдуулан жолооч нар хаасан замаар явах, тэмдэг тэмдэглэгээг холдуулан замын хөдөлгөөнд оролцох зэрэг хүндрэлтэй асуудлууд гарч байгаа тул энэ сарын 25-ыг хүртэл хаасан замаар явж хүндрэл учруулахгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сайншандын авто замыг шинэчлэхтэй холбоотойгоор хэсэгчлэн хаана   
Үзсэн: 1097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй