Туркийн эрх барьдаг Шударга ёс, хөгжлийн нам өнөөгийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг ирэх 6 дугаар сарын 24-нд тус улсад болох ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүллээ. Туркийн парламент дахь Шударга ёс, хөгжлийн намын фракц санал хураалт явуулж ийм шийдвэрт хүрсэн байна.
316 депутат Эрдоганы нэрийг дэвшүүлэхийн төлөө санал өгсөн бөгөөд энэ нь тус намын парламентад суудалтай бүх гишүүд Эрдоаныг санал нэг дэмжлээ гэсэн үг юм. Туркийн ерөнхий сайд Бинали Йылдырым межлис буюу парламентад хэлсэн үгэндээ, "Одоо Шударга ёс, хөгжлийн нам нэр дэвшигчээ тодруулсан тул албан ёсны баримт бичгээ Сонгуулийн төв хороонд өнөөдөр өгнө" гэлээ.
Туркэд ирэх 6 дугаар сарын 24-нд парламентын болон ерөнхийлөгчийн хугацаанаас өмнөх сонгууль болно. үүний дараагаар тус улсад ерөнхийлөгчийн засаглалтай болох Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болох юм.
| Эрдоганыг ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүллээ | ||
| Үзсэн: 1121 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.