Орхон аймагт 16837 эх мал буюу нийт хээлтэгч малын 29,7 хувь нь төллөсөн. 16.3 мянган төлийн бойжилт 96,5 хувьтай байгаа юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төллөсөн эх малын тоо 10 орчим хувиар бага байна. Энэ нь хээлтүүлэгч малыг оройтуулж тавьсантай холбоотой гэнэ.
Өнгөрсөн жилийн хувьд Орхон аймагт өвөлжилт хүндэрч, малын зүй бус хорогдол 4345 хүрээд байна. Үүний 38,4 хувийг бод мал, 61,5 хувийг бог мал эзэлж байна. Үүнээс 1488 нь үхэр бөгөөд дийлэнх буюу 34.2 хувийг дангаараа эзэлж байна. Энэ жил Орхон аймагт 56,7 мянган эх мал төллөнө. Үүнд 7 ингэ, 4301 гүү, 9501 үнээ, 22790 хонь, 20135 ямаа байна.
Өнгөрсөн сарын эхээр мал аж ахуйн хаваржилтыг шалгах ажлын хэсэг, хөдөөгийн чиглэлд ажиллажээ. Манай аймагт өнөөдрийн байдлаар 1271 малчин, мал бүхий иргэд байдгаас 881 жилийн дөрвөн улиралд малаа малладаг. Эдгээрээс 700 орчим айл нь ажлын хэсэг орсон бөгөөд тэдний санал хүсэлтийг холбогдох албаныханд гаргажээ. Малчдын зүгээс малчин багийг байгуулах, хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдах зэрэг асуудлуудыг тавьжээ.
Мөн малчдын зүгээс усны гарз гаргах, худаг засварлах хүсэлт, бусад санал санаачилгыг нэгтгэж холбогдох албаныхан хүргэхээр төлөвлөжээ.
Сурвалжлагч: А.Саранчимэг
| Орхон аймагт мал төллөлт 29.7 хувьтай байна | ||
| Үзсэн: 1655 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.