Төв аймгийн хэмжээнд нийт 103295 га-д тариалалт хийхээс Улаан буудай 78 мянга га-д, төмс хүнсний ногоо 6780 га-д, тэжээлийн ургамал 7500 га-д, тариалалт хийхээр тус тус төлөвлөжээ. Энэ сарын 2 ноос 6 сумын хэмжээнд хүнсний ногооны тариалалтын ажил эхэлж 0.2 га-д тариалалт хийгдээд байна.
Аймгийн хэмжээнд хаврын чийг хаалтын ажлыг 26730 га талбайд , оготно устгалын ажлыг 11079 га талбайд тус тус хийгдсэн талаар аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Мөн энэ сарын 2 ноос 14 сумаас Цээл, Жаргалант, Эрдэнэсант сумын 3 аж ахуйн нэгж 1025 га талбайд үрэлгээг хийж ажлын явц 1.3 хувьтай байна. Энэ жилийн тариалалтад дутагдаж байгаа 12449.02 тн үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хөтөл салбараас 3018 тн, Сэлэнгэ дахь салбараас 5830 тн тус тус татан авч үрийг тариалалтад бэлтгэх, соортлох, ариутгах, зэрэг ажлууд хийгдэж ажлын явц 70.1 хувьтай байна.
Аж ахуй нэгж иргэнээс тэжээлийн ургамлын урийн захиалга авч Мийл Хаус ХХК-д 10 сумын 1167,3 тн үрийн захиалга ирүүлсэн байна. Мөн зарим сумдад тариалалтын ажил энэ сарын 10 наас жигдрэх юм.
Сурвалжлагч: Т.Саранчимэг
| Төв аймгийн хэмжээнд 103295 га талбайд тариалалт хийнэ | ||
| Үзсэн: 1623 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.