Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл, угсралтын салбарт мэргэжлийн ажилчид гэхээс илүүтэй роботын төхөөрөмжийг нэвтрүүлэх нь олшроод байна. Энэ нь цаг хугацаа болон эдийн засагт хэмнэлт авахуйц шийдэл гэж харж байгаа юм. Үүнтэй холбогдуулан нэгэн роботын төхөөрөмжийг онцолж байна. Тус робот нь 3 ди камерын тусламжтайгаар “ Айкиа” брендийн модон сандлыг ердөө 20 минутад угсарч чаджээ.
Модон тавилгын төрөл бүрийн зүйлийг угсрах, эвлүүлэх зориулалтын роботын төхөөрөмжийг улам л хөгжүүлсээр байна. Энэ харагдаж байгаа роботыг Сингапурын Наньяны технологийн их сургуулийн инженерүүд зохион бүтээсэн юм. Туршилтын ажилдаа мебель тавилга үйлдвэрлэгч алдарт Айкиа брендийг ашиглажээ. Нэг ширхэг модон сандлыг гэхэд хүнээс даруй 2 дахин хурдан хугацаанд угсарч чадаж байгаа нь технологийн хурд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг тэр хэмжээгээр нь нэмэгдүүлнэ гэж харж байгаа юм. Энэ робот өөртөө хэд хэдэн мэдрэгч төхөөрөмжүүдтэй, гурав ди камертай. Эдгээрийн тусламжтайгаар модон хийцийн бэлдцээр сандал болон ширээ угсардаг. Роботын төхөөрөмж сандлыг 20 минутад угсарч чадсан бол хүн үүнд ойролцоогоор 45 минут зарцуулдаг болох нь туршилтаар батлагдсан байна.
Хамгийн гол тавилгын модон бэлдэц зөв хэмжээтэй байх хэрэгтэй гэжээ. Хэрэв хэмжээ нь зөрвөл роботын төхөөрөмжийн угсрах ажиллагаа сааталд орно. Эхний туршилтаар сандлыг амжилттай угсарсан. Дараагийн удаад бусад төрлийн мебель тавилга угсруулах, эвлүүлэх туршилтыг хийхээр төлөвлөж байгаа юм байна.
| 3D Камераар тоноглогдсон роботын төхөөрөмж сандалыг 20 минутад угсарчээ | ||
| Үзсэн: 1607 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.