Шууд Chart

ОХУ-ын хотуудад болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 1600 хүнийг саатуулжээ

2018-05-06 13:58:03

ОХУ-ын хотуудад  өчигдөр  сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал цуглаан хийлээ. Москвагийн цагаар 21  цагийн мэдээгээр хууль сахиулагчид 1600 орчим жагсагчийг саатуулан хорьсон байна. Тэдний олонх нь Москва, Санктпетербург дэх жагсаалд оролцогчид байжээ.

Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Навальныйгийн талынхан Ерөнхийлөгч Владимир Путины тангараг өргөх ёслолыг угтан энэхүү эсэргүүцлийн жагсаал  цуглааныг  зохион байгуулсан  байна. "Тэр бидний хаан биш" уриатай тус жагсаал Красноярск, Челябинск, Самара, Воронеж зэрэг нийт 23 хотод болжээ.

Гэхдээ эсэргүүцлийн жагсаалд оролцогчийн тоо хамгийн ихдээ 2000-д хүрснийг хууль сахиулагчид мэдээлж байна. Харин Навальныйгийн  штабынхан эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдын тоог тодорхой мэдээлээгүй байна. Сөрөг хүчний удирдагч гэгддэг Алексей  Навальный Москва  хотын захиргаанаас нийслэл хотын яг төвд жагсаал цуглаан хийх зөвшөөрөл хүссэн юм байна. Гэвч Москвагийн захиргааныхан тэдэнд Садовый  тойргоос гаднах талбайнуудад жагсаалаа хийхийг санал болгожээ. Гэвч энэ саналыг нь хүлээн  аваагүй  тул жагсаал цуглаан хийх зөвшөөрлийг хотын захиргаанаас өгөөгүй байсан байна.

Тиймээс зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр Алексей Навальныйг саатуулан хориод байсан ч удалгүй суллажээ. Энэ сарын 11-ний өдөр Москвагийн Тверийн шүүхээр түүний эсрэг үүсгэсэн захиргааны хэргүүдийг хэлэлцэх болсон  байна.

Гэхдээ Владивосток, Хабаровск, Өмнөд Сахалинк, Ставрополь зэрэг хэд хэдэн хотод Навальныйг дэмжигчид хотын захиргаанаас зохих   зөвшөөрлийг авч  байж  эсэргүүцлийн жагсаалаа хийсэн байна. Тиймээс ямар нэгэн зөрчил, мөргөлдөөн гаргаагүй гэж мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын хотуудад болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 1600 хүнийг саатуулжээ   
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй