Шууд Chart

"НАСА" Ангараг руу "Инсайт" төхөөрөмж илгээлээ

2018-05-06 15:00:00

"НАСА" буюу АНУ-ын сансрын  уудмыг шинжлэн судлах агентлаг Ангараг гарагийг судлах "Инсайт" төхөөрөмжийг тус гараг руу илгээгээд байна. Энэ төхөөрөмжийг "Атлан" пуужингийн тусламжтайгаар Калифорн дахь Ванденберг агаарын цэргийн баазаас товлосон цагт нь илгээгээд байна.

Гэхдээ Ангараг гарагийг судлах энэ төхөөрөмж ирэх 11 дүгээр сарын сүүлчээр л зорьсон газартаа хүрэх юм байна. Энэ нь Ангараг гарагийн тектоник идэвхжлийг судалж нарийн хэмжилтүүд хийх зориулалттай бөгөөд тусгай газардуулагч хаймсуурын тусламжтайгаар буух аж.

Энэ  судалгаа  шинжилгээний үр дүнд 4.6 тэрбум жилийн өмнө Ангараг гараг хэрхэн үүссэнийг тодорхойлж чадна гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй  байна. "НАСА"-гийнхан өмнө нь 1970-аад оны үед "Викинг" нэртэй хөтөлбөрийнхөө хүрээнд ийм хэмжилт хийх төхөөрөмжүүдийг илгээж байсан.

Гэвч тухайн үед Ангараг гарагийн газар хөдлөлтийн идэвхжлийг  илрүүлж чадаагүй байна. Гэхдээ одоо "Инсайт" төхөөрөмж 3 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүдийг бүртгэж чадна гэж найдаж байна. Үүний зэрэгцээ "Инсайт"-д дулаан хэмжигч байгаа юм байна. Энэ төхөөрөмж нь Ангарагийн  гадаргуу дээр таван метрийн цооног өрөмдөж дулааны урсгалыг нь хэмжих зориулалттай юм байна. Энэ нь Ангарагийн дотоод давхаргад гаднах үйл  явцуудад нөлөөлөхүйц энерги бий эсэхийг тогтоох боломж олгоно гэж үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"НАСА" Ангараг руу "Инсайт" төхөөрөмж илгээлээ   
Үзсэн: 1616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй