Туркийн нийслэл Анкара хотод хүчтэй аадар бороо орсны уршгаар үерийн гамшиг нүүрлэсэн байна. Хүчтэй үер хотын гудамж, талбайд тавьсан машинуудыг урсгаж байжээ. Үүнээс болж машинууд овоорч, хотын захиргааныхан эвдэрч, усанд автсан машинуудыг зайлуулахыг чармайж байна.
Хотын авто тээврийн хөдөлгөөн саатаж, байшин барилгуудын нэгдүгээр давхар тэр чигтээ усанд автжээ. Байгалийн энэ гамшгаас болж зургаан хүн амь насаа алдсан байна.

Цаг уурчид ойрын өдрүүдэд аадар бороо үргэлжлэн орохыг анхааруулж байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн 500 жилд ийм хүчтэй үерийн гамшиг болоогүйг онцолж байна.
Дашрамд өгүүлэхэд, Туркийн зүүн өмнөд нутгийн Ширнак мужид аялж, зугаалж явсан ахлах сургуулийн 12 сурагч аянгад ниргүүлж, гэмтэж бэртсэн мэдээ байна.
| Сүүлийн 500 жилд тохиогоогүй үерийн гамшиг Анкарад нүүрлэжээ | ||
| Үзсэн: 1368 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.