АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Мун Жэ Ин нарын уулзалт энэ сарын 22-нд "Цагаан ордон"-д болно. Энэ уулзалтаар АНУ, Умард Солонгосын удирдагчдын уулзалтын талаар хэлэлцэх юм. Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хоёр улсын төрийн тэргүүн гурав дахь удаагаа уулзалт хэлэлцээ хийх гэж байна. Энэ нь АНУ, Өмнөд Солонгос улс нягт, нөхөрсөг харилцаатайг баталж байна гэж "Цагаан ордон"-оос мэдээлж байна.
АНУ, Умард Солонгосын дээд уулзалтын тухайд тов, зохион байгуулах газрыг хэдийнэ тодруулсан байгаа аж. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн хэдий ч одоогоор хаана, яг хэдийд хийхээр товлосноо хэвлэлийнхэнд задлаагүй байна.
Дээд уулзалтыг энэ сарын сүүлч, ирэх сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан. Ямар ч байсан "Цагаан ордон"-д энэ сарын 22-нд болох АНУ, Өмнөд Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалтын дараа болох нь баттай гэж хэвлэлүүд тэмдэглэж байна.
Харин АНУ, Умард Солонгосын удирдагчдын түүхэн уулзалтыг зохион байгуулах газар орны тухайд сүүлийн байдлаар Сингапур, хоёр Солонгосын хоорондох цэрэггүй бүс дэх Панмунжом суурин гэсэн хоёр хувилбар л үлдээд байгааг ажиглагчид сануулж байна.
| АНУ, БНСУ-ын төрийн тэргүүний уулзалт энэ сарын 22-нд болно | ||
| Үзсэн: 913 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.