Шууд Chart

Каталонийн Засгийн газрын тэргүүнд Карлес Пучдемоны нэрийг дэвшүүлнэ

2018-05-07 10:20:00

Испанийн хууль хяналтын байгууллагаас зугтан Герман руу гарсан Карлес Пучдемоны нэрийг Каталонийн Засгийн газрын тэргүүнд дэвшүүлэхээр  болсон байна. Түүний тэргүүлдэг Каталонийн парламентын 135 суудлын 34-ийг нь авсан "Каталонийн төлөө хамтдаа нам" ийм санал санаачилга  гаргасныг тус намын албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.  

"Каталонийн төлөө хамтдаа нам"-аас парламентад сонгогдсон гишүүдийн хурал Берлин хотноо болж ийм шийдвэр гаргасан юм байна. Түүнийг   дахин Каталони мужийн Засгийн газрын тэргүүний албанд нэр дэвшүүлэх үйл  явц ирэх 14-нд өрнөхөөр байна. Каталонийн  парламент өнгөрсөн баасан гарагт нэр дэвшигчийг заавал оролцуулалгүйгээр Засгийн газрын тэргүүнийг сонгох боломж олгосон шинэтгэлийг дэмжсэн юм. 

Харин Испанийн Үндсэн хуулийн шүүх өнгөрсөн нэгдүгээр сард Каталонийн Засгийн газрын тэргүүнийг нэр дэвшигчийг нь заавал байлцуулж байж  сонгоно гэсэн тогтоол  баталж байсан юм. Тиймээс  Пучдемон Каталонийн Засгийн газрын тэргүүнээр сонгогдохын тулд заавал нутаг буцах ёстой байсан юм. 

Харин нутагтаа ирлээ л бол түүнийг  баривчилж, хорих  аюул эрсдэл их байна. Одоо Каталонийн парламентын дарга Роже Роррен Пучдемоныг Засгийн газрын  тэргүүний  албанд нэр дэвшүүлж, сонгох асуудлаар улс төрийн бусад намынхантай уулзалт хэлэлцээ хийж, тохиролцоонд хүрэх  шаардлагатай байгаа аж. Испанийн эрх баригчид Пучмедоныг шилжүүлэн авах хүсэлтээ Германы талд гаргажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Каталонийн Засгийн газрын тэргүүнд Карлес Пучдемоны нэрийг дэвшүүлнэ   
Үзсэн: 862 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй