БНХАУ-ын бэлэглэсэн Карл Марксын хөшөөг түүний төрсөн нутаг болох Германы Трир хотод байрлуулж, ёслол төгөлдөр нээжээ. Энэхүү хүрэл хөшөөний өндөр нь суурьтайгаа нийлээд таван метр юм байна.
БНХАУ-ын уран барималч Карл Марксыг гартаа ном барин алхаж байгаагаар дүрслэн бүтээжээ. Карл Маркс 17 нас хүртлээ Трир хотод амьдарч байжээ.

Хөшөөний нээлтийн ёслолд БНХАУ-ын албан ёсны төлөөлөгчид оролцсон байна. Хятадын Коммунист нам Марксизмын зарчмаар хөгжиж байгаагийн зэрэгцээ түүнийгээ улс орны нийгмийн салбарт ч ашиглаж байгааг тэмдэглэн хэлсэн байна.
Трир хотын захирагч Вольфрам Лайме энэхүү хөшөө нь жижигхэн хотынх нь бэлгэ тэмдэг болж байгааг нээтийн ёслолын үеэр онцлон хэлсэн байна.

| Карл Марксын хөшөөг Трир хотод байрлуулжээ | ||
| Үзсэн: 1315 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.