Фашизмыг ялсны өдөрт зориулан Словакт тэг еврогийн дурсгалын мөнгөн дэвсгэрт гаргасан байна. Бэлэг дурсгалын зориулалттай ийм мөнгөн тэмдэгтийг нийт 5000 хувь хэвлүүлжээ.
Энэхүү мөнгөн дэвсгэрт дээр Словакийн үндэсний бослогын хөшөө дурсгал болон Чехославакийн алдарт "ЛТ-38" танкийг дүрсэлсэн байна. Словакийн "Нунофи" компаниас ийм дурсгалын мөнгөн тэмдэгтийг гаргасан юм байна. Тэг еврогийн мөнгөн дэвсгэртийг маргаашнаас эхлэн худалдаалах аж.
Банска Бистрица хот дахь Словакийн үндэсний бослогын музейд хоёр еврогоор худалдаалах юм байна. Гэхдээ "Нунофи" компанийн гүйцэтгэх захирал Владислав Клайбаны мэдээлснээр бэлэг дурсгалын мөнгөн дэвсгэрийн тал хувийг цуглуулагчид урьдчилан захиалаад буй юм байна. Энэ мөнгөн дэвсгэртээр санхүүгийн гүйлгээ хийх боломжгүй.
Гэхдээ мөнгөний эргэлтэд орсон дэвсгэртүүдэд ордог материалуудаар хийсэн юм байна. Өмнө нь бас Германд бүр тодруулбал, Карл Марксийн төрсөн хотод түүний мэндэлсний 200 жилийн ойд зориулан тэг еврогийн мөнгөн дэвсгэрт гаргасан. Алдарт философчийн хөрөг зураг бүхий ийм еврог орон нутгийн аялал жуулчлалын нэгэн компани гаргасан байна.
Өнгөрсөн сард бэлэг дурсгалын зориулалттай ийм тэг еврогийн мөнгөн тэмдэгтийг 5000 хувь хэвлүүлжээ. Гэвч гурван врогийн үнэтэй энэ дурсгалын мөнгөн тэмдэгт сар хүрэхгүй хугацаанд борлогдож дуусчээ.

| Словакт "Ялалтын баяр"-т зориулан тэг еврогийн мөнгөн дэвсгэрт гаргажээ | ||
| Үзсэн: 1917 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.