Шууд Chart

Япон, Хятад, Өмнөд Солонгосын удирдагчдын уулзалт ирэх лхагва гарагт болно

2018-05-07 15:12:56

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх лхагва гарагт Токио хотноо Хятад, Өмнөд Солонгосын төр засгийн тэргүүнтэй уулзалт хэлэлцээ хийнэ. Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин нар үүрэгт ажилдаа орсноосоо хойш анх удаагаа Японд айлчлах гэж байна.  

Гурван талт энэхүү дээд уулзалт АНУ, Умард Солонгосын удирдагчдын анхны түүхэн дээд уулзалтын өмнө болох гэж байгаагаараа онцлог юм.  Японы албан ёсны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ерөнхий сайд Шинзо Абэ энэ уулзалтын үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход гурван орон цаашид ч нягт хамтран ажиллах болно гэдгийг батлахаар төлөвлөж буй юм байна. 

Гурван удирдагчийн уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд бэлтгэл ажлыг нь одоогоор хангаж буй юм байна.  Япон, Хятад, Өмнөд Солонгосын гурван талт дээд уулзалт өнгөрсөн 2015 оны 11 дүгээр сард Өмнөд Солонгост анх болж байсан. Харин ирэх лхагва гарагийнх долоо дахь удаагийн гурван талт уулзалт болох юм. Мөн гурван талт уулзалтад оролцогчид хоёр талын уулзалтууд хийхээр төлөвлөж буй ажээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон, Хятад, Өмнөд Солонгосын удирдагчдын уулзалт ирэх лхагва гарагт болно   
Үзсэн: 1363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй