АНУ-ын Конгрессын тагнуулын асуудал эрхэлсэн хороо ОХУ тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн гэдгийг нотлох баримтууд дэлгэхээр төлөвлөж буй юм байна.
Энэ нь фэйсбүүк олон нийтийн сүлжээгээр цацсан 3000 орчим зар суртачилгаа юм байна. Энэ тухай "Уолл Стрит Журнал" эх сурвалжаасаа авсан мэдээлэлд үндэслэн дамжуулаад байна. Энд фэйсбүүк компани энэ зар суртачилгаануудын төлбөрийг Кремлийн дэргэдэх "Internet Research Agency"-аас хийсэн болохыг тогтоосон юм байна.
Энэ суртачилгаануудыг дэлгэснээр АНУ-ын хүн амын аль хэсгийнхэнд зориулагдсан болох, хэдий хэрийн төлбөр төлөгдсөн, оон нийтийн сүлжээний хичнээн хэрэглэгч энэ сурталчилгааг нь үзэж уншсаныг тодруулах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
| Конгрессын хороо ОХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлснийг батлах баримтуудыг дэлгэнэ | ||
| Үзсэн: 1184 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.