Орчин үед хүмүүс бидний эдэлж хэрэглэж байгаа бүхий л зүйлс ухаалаг болсоор байна. Энэ удаад ухаалаг гадуур хүрмийг онцолж байна. Үүнийг “Лэвис болон Гүүгл” компани хамтран бүтээсэн юм. Ухаалаг гар утсаараа дуудлага хийх, захидал бичих, дуртай хөгжмөө сонсох зэрэг бусад үйлдлийг энэ ухаалаг гадуур хүрэмний тусламжтайгаар хийх боломжтой юм байна.
Хувцас урлаас Левис компани болон интернэтийн мэдээллийн хайлтын сүлжээ болох Гүүглийн хамтран бүтээсэн энэ ухаалаг хувцыг бүтээх ажилд “Advanced Technology and Projects” техологийг шингээж өгсөн. Үүнийг зохион бүтээгчид нь “Коммютер Тракер Жаакэт” хэмээн нэрлэсэн юм. Харахад Жейнсин материалтай энгийн нэг гадуур хүрэм мэт харагдаж байгаа бол үнэндээ ухаалаг хэд хэдэг үйлдлийг хийх боломжтой. “Жакаард” төслийн инженерчлэлийг шингээсэн. Зүүн талынхаа ханцуйд илэх маягын болон зөөлөн тогших хөдөлгөөн хийхэд дуудлага хүлээж авах, сонсож байгаа дуугаа солих боломжтой. Ухаалаг гар утастай утасгүй сүлжээний холболтын тусламжтайгаар холбогддог. Угааж, цэвэрлэж ашиглахад ямар ч асуудалгүй. Гэхдээ халааснаасаа блүтүүс дамжуулагчаа салгах шаардлагатай юм байна.
Гол төлөв хотын оршин суугчдад зориулагдан бүтээгдсэн. Зураг дарж байхдаа, унадаг дугуй унаж байхдаа гээд өөр бусад төрлийн үед ашиглаж болдог. Айос болон Андройд үйлдлийн системээр ажилладаг ухаалаг гар утсан дахь “Apple Music, Spotify, Google Play Music, Amazon Music” программыг дэмжин ажилладаг. Левис компанийн онлайн худалдааг ашиглан 350 ам.доллараар захиалга хийж, худалдан авч хэрэглэж боломжтой хувцас юм байна.
| “Лэвис болон Гүүгл” компани хамтран бүтээсэн ухаалаг гадуур хүрэм 350 ам.долларын үнэтэй | ||
| Үзсэн: 1208 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.