Шууд Chart

Трампын бодлогоос үүдэн Ирантай дайтах аюул бий болсныг Макрон анхааруулж байна

2018-05-08 12:13:57

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай байгуулсан цөмийн тохиролцооноос татгалзсанаар дайн дэгдэхэд хүргэж болзошгүй гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Германы “Шпигель” сонинд яриуцлага өгөхдөө мэдэгдсэн тухай бид өмнө мэдээлсэн.

Эммануэль Макрон "Энэ нь дайн дэгдээх аюултай. Гэхдээ Дональд Трамп дайн дэгдээхийг хүсэж байна гэдэгт би итгэхгүй” гэж цохон тэмдэглэсэн байна.

Ямар ч байсан Ерөнхийлөгч Трамп Их Британи, Герман, Францын талтай зөвлөлдөсний эцэст Вашингтон Ирантай байгуулсан тохиролцоонд үлдэх үү,  үгүй юу гэдгээ энэ сарын 12-ноос өмнө зарлахаар болжээ.

“Ирантай байгуулсан цөмийн тохиролцоо”-г эргэн харах хүрээнд АНУ-ын удирдагч 90 хоног тутамд Ираний эсрэг тогтоосон хориг арга хэмжээг иж бүрэн цуцлах уу, эсвэл үлдээх үү гэх шийдвэрээ гаргах ёстой юм байна.

2015 оны долоодугаар сарын 14-ний өдөр Иран улс болон Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон дээр нэмэх нь Герман гэх “5+1” бүлэг Ираний цөмийн хөтөлбөрийн асуудлаарх олон жил үргэлжилсэн хямралыг зохицуулах түүхэн шийдвэрт хүрсэн билээ. Энэ тохиролцооны дүнд бүхнийг хамарсан үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөө боловсруулж, Иран улс цөмийн хөтөлбөрөө, тэр дотор уран байжуулах ажлаа хязгаарлах болж, үүний хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, АНУ болон Европын холбоо тус улсын эсрэг тогтоосон хориг арга хэмжээг цуцласан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Трампын бодлогоос үүдэн Ирантай дайтах аюул бий болсныг Макрон анхааруулж байна  
Үзсэн: 2130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [62.167.114.xxx] 2018-05-08 14:23
merkel macron 2 gem hed huvirdaj archaagui umnuud odoo l oilgoj ehelj baigaa ongorson hoino ni, evropiinhon niilj orosiin esreg hiij hiij oorsdoo bas hohirood irsenee hyleen zovshoorch baigaa shdee
Зочин [90.180.37.xxx] 2018-05-08 14:05
olon dahin huvirch end tend ochiz doldognon guiheen bolio avgainhaanzaavraar jvaa yu ooriin tolgoigoor uu buu medee

Бидэнтэй нэгдээрэй