“Тогтовортой хөгжил-Сургуулийн өмнөх боловсрол, Төв аймаг 2018” зөвлөгөөнийг Төв аймгийн Баянчандмань суманд зохион байгууллаа.
Үүнд 27 сумын цэцэрлэгийн эрхлэгч, багш нарын төлөөлөл 80 гаруй албан хаагч оролцов.
Аймгийн сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг нэмэгдүүлэх оновчтой арга замыг хамтран дэвшүүлж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Тогтовортой хөгжил – Сургуулийн өмнөх боловсрол, Төв аймаг 2018” зөвлөгөөнийг зохион байгуулсан талаар холбогдох хүмүүсээс хэлж байна.
Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар улсын 42, хувийн хэвшлийн зургаа, байгууллагын хоёр цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цэцэрлэгүүдийн хамран сургалт 81.6 хувь, мэргэжлийн багшийн хангалт 92.6 хувьтай байна.
Орон нутгийн төрийн удирдлага, боловсролын байгууллагаас хүний хөгжлийн асуудлыг хангахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Түүнчлэн боловсролын салбарын тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд "Хүүхэд бүр цэцэрлэгт, хөгжсөн багшаас чадварлаг сурагч, хүүхдийн хүмүүжил төлөвшилтийг сайжруулах, хүүхдэд ээлтэй дотуур байр" зэрэг үндсэн дөрвөн дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа талаар зөвлөгөөний үеэр онцоллоо.
Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өнжүүл, Жаргалант, борнуур суманд шинээр цэцэрлэг барих, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүмбэр сумын цэцэрлэгийн барилгын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулна. Эдгээр ажлуудыг гүйцэтгэхэд улсын төсвөөс 23.4 тэрбум төгрөг, орон нутгийн төсвөөс 540 сая төгрөг зарцуулна.
| Сургуулийн өмнөх боловсролын асуудлаар хэлэлцэв | ||
| Үзсэн: 963 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.