Монгол Улсын Ерөнхийлөгчийн багшийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Н.Чулуунцэцэгээр ахлуулсан судлаач эрдэмтний баг Дорнод аймгийн СӨБ, ЕБС, Мэргэжлийн боловсролын багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөлтэй уулзав.
Тэд “Боловсролын салбарын үзэл баримтлал", Системийн шинжилгээ-судалгаа хийх хэлэлцүүлэг-сургалтыг Политехникийн коллежийн урлагийн зааланд зохион байгуулсан юм.
Уулзалтаар хүүхдийн хүмүүжил төлөвшил, ёс зүй, сургалтын чанар хүртээмж, боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, ололт амжилт, цаашид хэрэгжүүлэх оновчтой санал санаачлагын талаар санал солилцов.
Оролцогчдоос гарсан санал зөвлөгөөг ажлын хэсгээс нэгтгэн Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилснаар эрх зүйн чадамж бүхий бодлогын баримт бичиг батлуулан хэрэгжүүлэх юм байна.


| Ажил хэрэгч уулзалт болж байна | ||
| Үзсэн: 1253 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.