Шууд Chart

“Москва-2018” чуулга уулзалт Москва хотноо зохион байгуулагдлаа

2018-05-09 09:20:50

Олон улсад туршлагажсан Монгол хүн тэдний нөөц бололцоо, санал зөвлөмж, асуудлуудыг хамтран хэлэлцэх эх орны хөгжилд хувь нэмрээ оруулах боломж бололцоог нээх зорилго тавин Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын оюутан залуучуудын хороо, Гадаад харилцааны яам, Мөнхтэнгэр ТББ хамтран Хилийн чанад дахь монгол оюутан залуучуудын “Москва-2018” чуулга уулзалт ОХУ-н нийслэл Москва хотноо энэ сарын 7-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус чуулга уулзалт нь Боловсрол, Тэтгэлэг, Карьер хэмээх сэдвийн хүрээнд өрнөсөн бөгөөд дараах сэдвүүдийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлгүүд өрнөлөө.

Чуулганы эхэнд Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл болон Москва хот дахь ТББ-ын төлөөллүүд өөрсдийн илтгэлийг тавьсан бол оюутан залуучууд чуулга уулзалтын сэдвийн хүрээнд  өөрсдийн эрдэм шинжилгээний ажлыг бусаддаа сонирхуулан өөрсдийн үзэл бодлыг хуваалцсан юм.

Харин чуулганы хоёрдугаар хэсэгт “Мэргэжил сонголт” сэдвийн хүрээнд салбар хуралдаан болж өрнөсөн бөгөөд улс, хот, сургуулиуудын төлөөллүүд тулгарч буй асуудлууд, тэднийг шийдэх гарцыг хайн хэлэлцсэн юм. Уг хуралдааны явцад мэргэжил сонголт, тэтгэлэг, эрүүл мэндийн даатгалын асуудлуудыг оюутан залуус онцлон хөндлөө.

Мөн хаврын баярын хүрээнд ОХУ-д суралцагч оюутан залуучуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн бөгөөд Москва хот болон бусад хотод суралцагч сагсан бөмбөг сонирхогч оюутан залуус идэвхитэй оролцлоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Москва-2018” чуулга уулзалт Москва хотноо зохион байгуулагдлаа   
Үзсэн: 1827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй