Хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан Говь-Алтай аймгийн өсвөрийн улаан загалмайчид, гамшигтай тэмцэх багийн гишүүд, сайн дурын идэвхтнүүд "Эх нутагтаа оруулах, иргэн бидний хувь нэмэр" ажлын хүрээнд ажил арга хэмжээнүүд зохиолоо.
Уг нийгэмлэг нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, хүн бүрийг хүндэтгэх, хамгаалах, зовлон шаналалыг нь хөнгөвчилж, тус дэм болох зорилготой байгуулагдсан олон улсын хүмүүнлэгийн хөдөлгөөн юм.
Өнөөдөр улаан загалмайн гишүүд хүмүүнлэгийнхээ өдрийг тэмдэглэн, өдөрлөгөө зохион байгуулж байна.
Энэхүү тэмдэглэлт өдрөөр олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцож амжилт гаргасан гишүүдээ одон медалиар шагналаа.
Говь-Алтай аймгийн улаан загалмайн хороо гишүүнчлэлийн эгнээдээ 8800 идэвхтэн гишүүнтэй 18 суманд анхан шатны хороо байнгын үйл ажиллагаа явуулж байна.
Арга хэмжээний үеэр сайд дурын идэвхтэн гишүүдийн хийсэн дээл хувцасны үзэсгэлэн гарч олны хүртээл болголоо. Мөн өсвөр үеийнхэн улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтэн гишүүнээр элсэх, хүүхэд залуусыг хүмүүнлэгийн үйлсэд уриалах, цаашлаад ахмад настнуудыг эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулан, иргэдийн дархлааг дэмжих амин дэмийг хямдралтай үнээр олгох үйл ажиллагаа явагдлаа.
| Говь-Алтайн улаан загалмайчид олон арга хэмжээ санаачилж байна | ||
| Үзсэн: 943 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.