Анхдагчдын өлгий Булган аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Ардын Хатанбаатар С.Магсаржавын мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 880 хүүхэд, 300 гаруй эцэг эх, багш нарын хамт Булган аймагт хүрэлцэн ирж "Баатар вангийн хүүхдүүд” тайлант өдөрлөг зохион байгуулжээ.
Хатанбаатар С.Магсаржавт Богд хаант Монгол Улсын засгийн газраас Хатанбаатар цолыг олгож байсан бол 1924 онд Ардын Засгийн Газраас Ардын хэмээх цолыг анх удаа олгож байв. Энэ жил Ардын Хатанбаатар С.Магсаржавын мэндэлсний 140 жилийн ойг тохиож байгаатай холбогдуулан төрөлх сум Хутаг-Өндөрчүүд нь алдар гавъяаг нь мөнхжүүлэх зорилгоор энэхүү тайлант өдөрлөгийн аймгийнхаа төв дээр зохион байгуулжээ.
"Баатар вангийн хүүхдүүд” тайлант өдөрлөгийн хүрээнд сурагчид нутгийн удирдлагын ордон, Соёлын ордон, ХЖТ, номын сангаар аялж үйл ажиллагаатай нь танилцан, Хатанбаатар С.Магсаржавын бунханд хүндэтгэл үзүүлж, аймгийн төв Цогт Хунтайжийн талбайд урлагийн тоглолт зохион байгуулав.
Дээрх тайлант өдөрлөгийг сар гаруй хугацаанд бэлтгэж Хутаг-Өндөр сумын сургуулийн бүх ангийн бүх сурагч оролцсоноороо онцлогтой юм.
Хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлж, багш эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг сайжруулахад чухал нөлөөгөө үзүүлсэн энэ үйл ажиллагаанд сурагчид сэтгэл дүүрэн байлаа.
| “Баатар вангийн хүүхдүүд” тайлант өдөрлөг боллоо | ||
| Үзсэн: 1255 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.