Москвагийн улаан талбай дахь ялалтын баярт зориулсан түүхээс энэ дашрамд танилцуулахад Аугаа эх орны дайны ялалтын баярын хамгийн анхных нь 1945 оны 6-р сарын 24 ны өдөр болсон. Тэр өдөр цэргийн жагсаал эхлэхээс өмнө 15 минутын өмнө бороо орж, улмаар аадар болон ширүүсч Агаарын хэм хасах 15 болон хүйтэрсэн.Тиймээс цаг агаарын таагүй байдлаас болж нисдэг тэрэг, байлдааны онгоцнууд оролцох хэсгийг нь цуцалж байсан түүхтэй.
Мөн тэр үед хөдөлмөрчдийн жагсаал цэргийнхний араас зохион байгуулахаар төлөвлөж байсныг нь ч цуцалж байсан юм байна. 1945 оны хамгийн анхны ялалтын баярт зориулсан парадыг Суворовын бөмбөрчдийн хороо эхлүүлж байсан нь одоо уламжлал болон тогтсон юм. Анхны ялалтын параданд нийт 40 мянган хүн оролцсон. Анхны цэргийн жагсаалаас хойш 20 жилийн дараа буюу 1965 оны 5 р сарын 9 ны өдөр аугаа эх орны дайны ялалтын 20 жилийн ойд зориулсан цэргийн жагсаалыг Улаан талбайд зохион байгуулж байсан. улаан талбай дахь удаах цэргийн жагсаал нь Ялалтын 40 жилийн ойгоор буюу 1985 онд болсон.
Энэ цэргийн жагсаалын үеэр Ялалтын тугийг анх удаагаа Улаан талбайгаар мандуулан алхсан юм. Харин 1995 оны Ялалтын баяраар Улаан талбайд Эх орны дайны ахмад дайчдын жагсаал анх удаагаа болсон. Тэр жил цэргийн жагсаал нь Поклонная гора буюу Мөргөлийн уулан дахь дурсгалын цогцолборт болж байсан юм. 1997 оноос өмнө Лениний мавзолейг индэр болгон ашиглаж байсан бол 1997 оноос эхлэн Мавзолейн ойролцоо тусгай индэр засдаг болсон. 1995 оны буюу ялалтын 50 жилийн парадаас хойш жил бүр Улаан талбайд цэргийн парадыг зохион байгуулдаг болсон. Гэхдээ 2008 он хүртэл Улаан талбайд засварын ажил хийгдэж байх хугацаанд байлдааны техникгүй парад болж байсан.
| 1945 оны 6-р сарын 24-нд аугаа их эх орны дайны ялалтын цэргийн жагсаал анх улаан талбайд болсон | ||
| Үзсэн: 2535 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.