Шууд Chart

Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан жагсаалд Монгол Улсын цэрэг дайчид анх удаагаа оролцсон

2018-05-09 12:07:30

Өнгөрсөн  2015  онд  аугаа эх орны  дайны  ялалтын  70  жилийн ойг   ОХУ  өргөнөөр  тэмдэглэсэн. ЗХУ  задран унаснаас  хойших  буюу  1991 оноос  хойш болсон  парадуудаас  хамгийн  өргөн хүрээтэй,  том  болсон нь  2015 оны  Аугаа эх орны дайны  ялалтын  70 жилийн ойд  зориулагдсан  нь байсан гэж  онцлогддог.

3 жилийн өмнөх энэ  өдөр  улаан талбайд  болсон  параданд  16 мянган  цэргийн  албан хаагч  оролцсон.  Тэдгээрийн дотор  Монгол улсын  маань цэрэг дайчид  гадаадын  бусад  9 улс  орны   цэргүүдийн хамтаар   улаан талбайгаар жагссан.  Ялалтын  70 жилийн параданд    байлдааны 193 техник,  143  онгоц,  нисдэг тэрэг   оролцсон.  Тэр үед  ОХУ-ын Ерөнхийлөгч  ялалтын  баярын  жагсаалыг нээж хэлсэн үгэндээ  Фашистуудын эсрэг тэмцэж байсан бусад улс  орнуудад  талархал илэрхийлсэн.  Энэхүү үйл явдал бол улс орнууд энхтайван, эрх чөлөөний төлөө хамтдаа байж чадсан том илэрхийлэл гэж үзэж байна. Дайны жилүүдэд Монгол Улс ч гэсэн дэмжиж ирсэн.

Энэхүү парадад дайнд оролцож байсан цэргүүдийн аз зээ нар ч оролцож байгааг  тэмдэглэн хэлж байсан юм.  70 жилийн ойн  жагсаалд оролцсон  Монголын цэрэг  дайчдыг  зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд ахалж, Монгол Улсын тугийг ахлах дэслэгч Ж.Баярцогт, дэслэгч А.Алтантүлхүүр, хошууч А.Төгс-Эрдэнэ нар залан алхсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан жагсаалд Монгол Улсын цэрэг дайчид анх удаагаа оролцсон  
Үзсэн: 1918 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
williams owen [197.211.61.xxx] 2018-05-10 09:53
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

Бидэнтэй нэгдээрэй