Шууд Chart

Дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэдэг иргэдийн жагсаал ОХУ болон дэлхийн хотуудад болж байна

2018-05-09 16:18:59

Аугаа  эх орны дайны  ялалтын баярын  өдрөөр  цэргийн жагсаалаас гадна  өөр олон арга хэмжээнүүд  болдог.  Үүний нэг  нь  Бессмертний  полк  буюу  Үхэшгүй мөнхийн  хороо нэртэй  олон нийтийн  жагсаал  юм.  Өнгөрсөн  жилийн  энэ  жагсаалд  600 гаруй мянган хүн  оролцож  байсан. 

Энэ  жилийнхэд  ч  олон хүн  оролц оно гэдэгт   зохион байгуулагчид нь итгэлтэй  байна. Энэ жагсаалыг   дан  ганц  Москва болон  Оросын хотод   зохион байгуулдаггүй. Хүрээгээ улам тэлсээр  байгаа.  Ази  Африк  гээд  олон  оронд  Дэлхийн  2 р дайнд  амиа алдсан  хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн зургийг нь барин  жагсах болсон. өнгөрсөн  онд  л гэхэд  Японд  ийм арга хэмжээ анх удаагаа болсон.   Грекийн  8 ч хотод  ийм жагсаал  болсон.   Харин  Америкийн  Вашингтон  Нью Йорк гээд олон хотод   өнгөрсөн  7 ны  өдөр үхэшгүй мөнхийн  хороо нэртэй   арга хэмжээг зохион байгуулсан байна. Ер нь Португали, Итали,  Герман Бельги гээд олон улсад  болдог болсон.

Анх  шинэ  өнгө аястайгаар  2011 онд үүссэнд  тооцогддог. Томскийн сэтгүүлч  Сергей Лапенков, Сергей Колотовкин Игорь Дмитриев нар  санаачилсан.  Ялалтын  баярын энэ  өдөр  Москва  хотод  өдрийн  13 цагт  буюу  УБ ын  цагаар  18 цагт  баярын  гол  арга хэмжээнүүд  эхлэх   юм.   Өнгөрсөн  онд  буюу Аугаа  эх орны дайны 72  жилийн ойн  өдөртэй Александровын  цэцэрлэгт хүрээлэнгийн  хажуу дахь  Нэр нь үл  мэдэгдэх  цэргийн хөшөөний дэргэдэх  мөнхийн галыг асаасны 50 жилийн  ой  мөн давхацсан.  

ОХУ-д Аугаа эх орны дайнтай холбоотой  хөшөө дурсгалууд их байдгийн нэг нь  энэ хөшөө юм.   Энд Ерөнхийлөгчийн хорооны  энэ  хүндэт харуулууд  цаг тутамд  солигдож байдаг.  Өнөө орой уламжлал ёсоор  18,55  буюу  УБ-ын  цагаар  23,55  минутад   дайнд  амь үрэгдэгсдийн дурсгалд  зориулан нэг минут дуугаа хураах  арга хэмжээг  зохион байгуулах  юм.  Харин  Москвагийн цагаар  19 цагт  баярт  зориулсан  концертууд  эхэлнэ.   22 цагт буюу  УБ-ын цагаар  үүрийн  4 цагт л харин баярын  салют  буудуулахаар  байна. Москва  хотод л гэхэд  16 цэгээс  баярт  зориулсан салютыг  буудуулах юм.  

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэдэг иргэдийн жагсаал ОХУ болон дэлхийн хотуудад болж байна  
Үзсэн: 1401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
williams owen [197.211.61.xxx] 2018-05-10 09:46
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

Бидэнтэй нэгдээрэй