ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болох аугаа эх орны дайны ялалтын 73 жилийн ойд зориулсан цэргийн жагсаалын бэлтгэл ажил бараг хангагдаж дууссан байна. Энэ удаагийн цэргийн жагсаалыг сансрын тойрог зам дахь олон улсын сансрын станцад ажиллаж байгаа багийнхан үзэх сонирхох боломж бүрдсэн байна. Сансрын станцынхны хувьд 5 р сарын 9 ны өдөр мөн амралтын өдөр бөгөөд тэд улаан талбай дахь парадыг бичлэгээр үзэх юм байна.
Цэргийн жагсаалын бичлэгийг сансрын станцын Оросын хэсэг дэх медиасерверт хуулж оруулж өгснөөр тэд энэ жагсаалыг үзэх боломж бүрдэх юм байна. Сансрын станцад ажиллаж байгаа олон улсын багийнхан Орос, Америкийн уламжлалт үндэсний баярын өдрүүдээр тус бүр 2 өдөр нэмэлтээр амардаг юм байна. Одоо сансрын станцад Оросын сансрын нисгэгч Антон Шкаплеров Олег Артемьев нар ажиллаж байгаа бөгөөд тэд тус станцад ялалтын тугийг авч очсон юм. Энэ тугаа өргөн барьж байгаа сансрын станцаас ялалтын баярын мэнд хүргэснийг та бүхэн дэлгэцээс харж байна.
| Олон улсын сансрын станцынхан Москва хотноо болох ялалтын баярын жагсаалыг бичлэгээр үзнэ | ||
| Үзсэн: 1012 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.