АНУ-ын Конгрессын дээд танхим буюу сенатын танхим Нью Йорк хотноо болсон хуралдаанаараа дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэдэг Бессмертный полк буюу Үхэшгүй мөнхийн хороо арга хэмжээний тухай тогтоолыг түүхэндээ анх удаагаа гаргасан байна. Энд тус арга хэмжээ нь Дэлхийн 2 р дайны жилүүдэд амь үрэгдсэн олон сая хүний баатарлаг гавьяаг мөнхжүүлж алдаршуулахад онцгой хувь нэмэртэйг онцлон тэмдэглэсэн байна. Сенатын танхимын 68 гишүүн энэ тогтоолыг дэмжин баталсан байна. Тогтоол батлагдсаны дараагаар гишүүд бүгд суудлаасаа босч энэ шийдвэрээ дэмжиж байгаагаа илэрхийлэн алга ташицгаасан байна. Тогтоолд Үхэшгүй мөнхийн хороо арга хэмжээг олон улсынх хэмээн тодорхойлсны дээр дайнд амь үрэгдсэн хүмүүс нацизмыг ялахад ихээхэн хувь нэмэр оруулсныг залуу хойч үеийнхэнд сануулж дурсгалыг нь мөнхжүүлэхэд тустайг тусгайлан тэмдэглэсэн байлаа.
Мөн энэ оны 5 р сарын 4 ны өдөр Америк дахь Оросын залуучууд төрийн бус байгууллагаас Нью Йорк хотноо зохион байгуулсан Үхэшгүй мөнхийн хороо нэртэй 4 дэхь удаагийн арга хэмжээг мөн онцолсон байлаа. энэ жил аугаа эх орны дайн болон дэлхийн 2 р дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх Үхэшгүй мөнхийн хороо жагсаал энэ сарын 5-10 ны хооронд Америкийн 20 хотод болж байна.
5 р сарын 5-ны өдөр Нью Йоркт болсон энэ жагсаалд 2 мянга гаруй хүн оролцсоны дотор Орос гаралтай Америкийн иргэд, тэнд ажиллаж амьдардаг Оросууд, хуучин ЗХУ ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнуудаас гаралтай иргэд ч оролцсон байна.Мөн энэ үеэр Нью Йорк хотын дээгүүр 30 метрийн урттай Георгиевийн туузыг жижиг онгоцоор намируулж тойруулсан байна.
| АНУ-ын сенат “Үхэшгүй мөнхийн хороо“ арга хэмжээний тухай тогтоол баталлаа | ||
| Үзсэн: 1312 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.