Одоогоос 73 жилийн өмнө буюу тавдугаар сарын 9 бол дайныг ялсан олон улс үндэстний мартахын аргагүй түүхт өдөр байлаа.
Орхон аймагт тус дайн байлдаанд оролцож явсан гурван ахмад дайчин байдаг. Мөн ОХУ-ын 200 гаруй иргэн тус аймагт ажиллаж амьдардаг. Тиймээс аугаа их ялалтын баярын өдрийг Эрдэнэчүүд өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Дээрх аймагт амьдрах эрх зөвшөөрөлтэйгээр ОХУ-ын 20, байнгын 200 гаруй иргэн ирж буцан ажиллаж амьдардаг. Өнгөрсөн онд Орхон аймаг дахь ОХУ-ын ерөнхий консулын газар татан буугдсан ч, жил бүр ялалтын баярыг Орос Монголчууд хамтран тэмдэглэж ирсэн уламжлалаа хадгалан, тэд хамтдаа түүхт энэ өдрийг дурсан санагалзаж байна.
Дайн байлдаанд оролцож, алтан амиа алдсан хайртай дотны хүмүүсийн дурсгалд зориулан, Эх орны дайны баганат хөшөө, Найрамдал өндөрлөг, дөрвөн баатрын хөшөө, Амарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөлөө. Энэ ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын ерөнхий консул оролцож, нутаг нэгтнүүд болон, ахмад дайчдад баяр хүргэлээ.
Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан бөгөөд түүнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь ямар нэг хэмжээгээр татагдан оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан байдаг.
Уг дайнаар 60 сая хүн үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байжээ. Харин тал хувь нь ЗХУ-ын иргэд байсан юм.
| Орхончууд ялалтын баярыг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг | ||
| Үзсэн: 888 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.