Шууд Chart

Орост аугаа их эх орны дайны 1,6 сая ахмад дайчин амьдарч байна

2018-05-09 16:16:55

Өнөөдрийн ялалтын баярын  гол  баатрууд  бол  аугаа эх орны дайн болон дэлхийн  2 р  дайнд  тулалдаж  явсан  ахмад  дайчид  юм.   Оросын  хөдөлмөрийн яамны хэвлэлийн албанаас өчигдөр мэдээлснээр бол  ОХУ-д өнөөдөр  аугаа эх орны дайны  1,6 сая  ахмад дайчин амьдарч  байгаагаас  16691 нд  аугаа эх орны дайны   шархдаж  хөгжлийн  бэрхшээлтэй болсон ахмадууд  юм  байна.

Ахмад  дайчдын  статистик мэдээллийг  маш нарийн гаргасан байна.  Хөдөлмөрийн яамнаас танилцуулснаар  бол   эх орны дайны  үеэр   агаарын довтолгооноос хамгаалах  байгууламжуудад ажиллаж байсан хүмүүсээс 80367  хүн үлдсэн  байгаа юм байна. мөн  Ленинградын бүслэлтэд  орж  их өлсгөлөн, дайны  гамшгийг гарч  чадсан  105338 хүн  өнөөдөр амьд сэрүүн  байгааг тогтоосон  байна. Мөн дайны жилүүдэд  фашистуудад олзлогдож  концлагериудад хоригдож  байсан   114778   хүн  өнөөдөр  Орост амьдарч байгаа юм байна. 

Мөн  дайны  жилүүдэд  ар талыг ханган ажиллаж байсан 941333, дайнд  тулалдаж явсан,  дайны  уршгаар   хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийн  гэргий нараас 268 128  хүн амьдарч  байгаа юм байна. Ахмад дайчид, дайны  хүнд  жилүүдэд   ар талыг хангаж  явсан энэ хүмүүсийг  ийнхүү нарийн   бүртгэдэг нь тэдэнд    тусламж  тэтгэмж  үзүүлэхэд  чухал   ач  холбогдолтой.  Дайны  хүнд жилүүдийг даван гарсан, эх орон, ард түмнийхээ төлөө  баатарлаг гавьяа  байгуулсан  дайчдыг  нэгийг нь үлдээлгүйгээр  үр  хойч үеийнхэн нь  дурсч,  төр засгийн зүгээс  дэмжлэг үзүүлэх ёстой гэж Оросын засгийн газар үздэг юм.

Оросын   тэтгэврийн  сангийн мэдээгээр  өнгөрсөн онд л гэхэд  ахмад  дайчдад  дунджаар  17 -40  гаруй мянган  рублийн тэтгэмж олгосон байна. Мөн 2005 оноос эхлэн  485 мянган  ахмад дайчин Ерөнхийлөгчийн зарлигаар сар бүр  мянган рублийн тэтгэмж  авдаг болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орост аугаа их эх орны дайны 1,6 сая ахмад дайчин амьдарч байна  
Үзсэн: 1350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
williams owen [197.211.61.xxx] 2018-05-10 09:50
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

Бидэнтэй нэгдээрэй