Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газар “Татвар төлөгчдийн өдөр”-ийг таван сарын эхний хоёр долоо хоногт тэмдэглэдэг. 19 дэх жилдээ тэмдэглэж буй энэ өдрийг Дорноговь аймгийн татварын хэлтэс баяр гэхээсээ илүүтэй татвар төлөгчиддөө талархсан, мөн орон нутгийнхаа татварын орлогийг бүрдүүлэх тал дээр анхааран ажиллаж байна.
Дорноговь аймгийн татварын хэлтэс “Татвар төлөгчдийн өдөр”-ийг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зураг, зохион бичлэгийн уралдаан, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Дорноговь аймаг дахь АШУҮИС-ийн багш оюутнуудын дунд үндэсний тоглоом зохион бүтээх уралдааныг зарласан байна. Мөн Татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор Дорноговь аймагт хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбооны гишүүн Датакейр ХХК-ын албан ёсны борлуулагч нээгдлээ.
Мөн Дорноговь аймгийн татварын хэлтсээс худалдааны төвүүдийн эрхлэгчдэд ажлын байран дахь зөвлөгөө өгөх, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулалт системийн сургалт, цахим төлбөрийн баримтын системд холбох ажлыг зохион байгууллаа. Түүнчлэн Мөнхдүүрэн, Эргэл, Буянтшанд худалдааны төвийн 68 татвар төлөгчид оньс гар утасны аппликейшн, оньс дэлгүүрийн кассын программыг сурталчилсан байна. Сурталчилгааны үр дүнд Мөнхдүүрэн худалдааны төвийн хүнсний ногоо борлуулагч Б.Энхтүвшин оньс гар утасны аппликейшн худалдан авч зах худалдааны төвүүдээс хамгийн түрүүнд төлбөрийн баримт олгодог цэг боллоо.
Татвар төлөгчдийн өдөр 05 сарын 7-11ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Эдгээр өдрүүдэд Аймгийн татварын хэлтсээс Аймгийн төвийн худалдааны төвүүдэд “нэмэгдсэн өртгийн албан татвар болон урамшууллын системийн сургалт, Айраг, Даланжаргалан суманд Ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэгчдэд “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”, Замын-үүд, Сайншанд сумдын нягтлан бодогч нарт “Хувь хүний албан татварын хуулиар мөн сумдын байцаагч, ахмад настангуудад НӨАТ-ын урамшууллын систем “Хөрөнгийн албан татвар”-ын сэдвээр сургалтыг зохион байгуулах юм байна.
Сэтгүүлч: З.Энхзул
| Худалдааны төвүүд төлбөрийн баримт олгодог болно | ||
| Үзсэн: 1393 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.