Шууд Chart

Орхончууд Эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнууддаа нийгмийн дэмжлэг үзүүлэв

2018-05-10 11:20:30

Орхон аймгийн төр захиргааны байгууллагаас Эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудад нийгмийн дэмжлэг үзүүллээ. Уг дэмжлэгт хамрагдсан иргэн тус бүр орон сууцны нөхцөл сайжруулахад 500 мянгаас нэг сая, оюутан хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэгт 300-600, эрүүл мэндийн үзлэг, оншилгоонд хамрагдахад 300 мянган төгрөгийг тус тус олгохоор өнөөдөр батламж гардуулсан байна.

Тус нийгмийн дэмжлэг нь Орхон аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын ажилтнуудад олгогдож байна.

Тодруулбал,  сургалтын төлбөр, эрүүл мэндийн оношилгоонд хамрагдах, орон сууцны нөхцөл сайжруулах зорилгоор эрүүл мэндийн салбарын 35 эмч, ажилтан, боловсрол, соёл, урлагийн салбарын 51 ажилтан хамрагдаж, уг ажилд нийтдээ 42.4 сая төгрөгийг мөнгөн хэлбэрээр олгож байна. 

Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад дэмжлэг үзүүлж байгаа нь аймгийн хэмжээнд хэрэгжиж буй “Багш”, “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил  бөгөөд өнгөрсөн онд энэхүү дэмжлэгт 90 хүн хамрагдсан. 

Тус дэмсжлэгийг жилд хоёр удаа олгохоор 2018 онд 100 сая төгрөгийг орон нутгаас төсөвлөжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орхончууд Эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнууддаа нийгмийн дэмжлэг үзүүлэв   
Үзсэн: 1088 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй