Шууд Chart

Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн төв нарийн оношлогооны эхо аппараттай боллоо

2018-05-10 12:42:50

“Жаргалсайхан-Ирээдүй” сангийн тэргүүн н.Зоригтбаатар Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төв /ЭМТ/-д 120 сая төгрөгийн өртөг бүхий Samsung medison UGEO V10 маркийн иж бүрэн оношлогооны 4D ЭХО аппарат хандивлан, эмнэлгийн хамт олонд гардуулж өглөө. Ингэснээр тус сумын иргэд өөрийн сумандаа таваас зургаан төрлийн нарийн оношлогоог хийлгэх боломжтой болжээ.

Энгийн зөөврийн эхо аппаратыг олон жил ашиглаж ирсэн хамт олон шинэхэн аппаргатаа гардан авч, анхны үзлэгээ хийж байгаа нь энэ. Баяндэлгэр сум бол Сүхбаатар аймгийн томоохон сумдын нэг. Зургаан багийн 5000 иргэнд сумын ЭМТ эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тус сумын хэмжээнд элэгний өвчлөл сүүлийн жилүүдэд өндөр байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байлаа. Тиймээс элэгний хавдрын илрүүлэг болоод бусад 5-6 төрлийн нарийн оношлогоог энэхүү аппаратын тусламжтайгаар сум орон нутагтаа хийх боломжтой болж байгаа юм. Аппаратан дээр ажиллах мэргэжлийн эмчийг Улаанбаатар хотноо бэлтгэжээ.

Энэхүү аппарат нь аймаг орон нутагт төдийгүй улсын хэмжээнд цөөхөн байдаг юм байна. Сумын ЭМТ хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий эхоны аппараттай болсноор тус сумын ард иргэд орон нутагтаа оношлуулж, өөрөөр хэлбэл өөр газар луу явж илүү зардал гаргах шаардлагагүй болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн төв нарийн оношлогооны эхо аппараттай боллоо  
Үзсэн: 1236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй