АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын нарын уулзалтын талаарх нарийвчилсан асуудлуудыг хэлэлцэхээр өчигдөр Пхеньянд хүрэлцэн ирлээ. Энэ удаагийн хэлэлцээгээр 2 орны удирдагчийн дээд хэмжээний уулзалт болох орон бол уулзалт хэзээ болох товыг тогтоохоор хэлэлцсэн байна.
Гэхдээ, хэлэлцээрээр талууд ямар үр дүнд хүрсэн нь одоогоор тодорхойгүй байна. Харин энэ дээд хэмжээний уулзалттай холбоотойгоор ерөнхийлөгч Дональд Трамп 2 Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн Панмунжом тосгонд болохгүй гэдгийг өчигдөр мэдэгдсэн байна. Тэгэхээр Трамп Ким-ийн уулзалт Панмунжом тосгонд болохгүй нь тодорхой болж байна.
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хаана, хэзээ уулзахаар болсноо би ойрын гурав хоногийн хугацаанд нийтэд зарлах болно гэж тэрбээр нэмж мэдэгдсэн. Олон улсын хэвлэлүүд Трамп Ким нарын уулзалт болж магадгүй газруудын дунд Панмунжом тосгон болон Сингапур тунаж үлдсэн гэж мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл Сингапур уулзалт хийх боломжтой хувилбарт тунасан Трамп илүү төвийг сахьсан сонголт хийх сонирхолтой байгааг Америкийн албаныхан мэдэгдэж байна. Трампын засаг захиргаанаас мэдэгдэж байгаагаар Ер нь Панмунжом тосгон ложистикийн хувьд Ким Жон Уны талд л хамгийн тохиромжтой болохоос биш яг 2 талд бодоод үзвэл тийм ч тохиромжтой газар биш юм.
Тиймээс Трампын засаг захиргаа Сингапурт 2 орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
| АНУ Трамп Ким-ийн дээд хэмжээний уулзалтыг Сингапурт зохион байгуулахаар төлөвлөж байна | ||
| Үзсэн: 1797 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.