Шууд Chart

Сирийн асуудлаарх Астанагийн уулзалт энэ сарын 14-нд эхэлнэ

2018-05-10 15:59:48

Сирид олон мянган хүний цус урсгасан иргэний дайныг зогсоох улс төрийн шийдлийг эрэлхийлсэн энхийн яриа хэлцэл ирэх даваа гаригт Казахстаны нийслэл Астана хотноо эхлэх гэж байна. Казахстаны нийслэл Астана хот энэ 2018 он гарснаас хойш анх удаагаа Сирийн асуудлаарх яриа хэлэлцээг зохион байгуулах гэж байгаа нь энэ юм. Энэ удаагийн уулзалт энэ сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд болох юм байна. Энэ тухай Казахстаны гадаад харилцааны яамнаас мэдэгджээ.

Тус улсын гадаад харилцааны яамнаас мэдэгдэж байгаагаар, энэ удаагийн уулзалтад, батлан даагч Иран, ОХУ, Турк 3 улсаас гадна Сирийн засгийн газар болон сөрөг хүчний бүлгүүдийн төлөөлөгчид НҮБ-ийн төлөөлөгчид болон АНУ, Иорданы улсуудаас ажиглагч оролцуулахаар урьсан байна. 9 дэх удаагийн энэ хэлэлцээгээр Сирийн дахин хурцдаж байгаа одоогийн нөхцөл байдал түүний дотор бүс нутгийг хөгжүүлэх хүмүүнлэгийн асуудлууд цаашдын хэрэгжүүлэх алхмуудыг хэлэлцэх ийм төлөвлөгөөтэй байгаа юм байна. 

Арабын энэ бүгд найрамдах улсын байдлыг зохицуулахад чиглэсэн олон улсын энэ уулзалт, батлан даагч болох Орос, Иран, Турк улсын шинжээчдийн уулзалтаар эхлэх юм. Харин 2 дахь өдөр нэгдсэн хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ. 7дахь жилдээ үргэлжилж байгаа иргэний дайн эхэлснээс хойш  НҮБ-ын мэдэгдсэнээр 300 мянга гаруй хүн  амь үрэгдэж 11 сая хүн орон гэрээсээ дайжин дүрвээд байна.

Өнгөрсөн 2017 оны 12-р сард зохион байгуулагдсан 8 дахь удаагийн Астанагийн хэлэлцээгээр талууд Сирийн нутаг дэвсгэрт байгуулсан аюулгүйн 4 бүсийн үйл ажиллагаа болон гал зогсоох дэглэмд хяналт тавих гэсэн асуудлыг хэлэлцсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирийн асуудлаарх Астанагийн уулзалт энэ сарын 14-нд эхэлнэ  
Үзсэн: 1342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй