Шууд Chart

Ираны цөмийн хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэхээр Иран, Францын төрийн тэргүүнүүд тохиролцжээ

2018-05-10 16:35:17

Ерөнхийлөгч  Дональд  Трамп  АНУ-ыг   Ираний  цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын  гэрээнээс гарч байгаагаа өчигдөр зарласан. Энэ гэрээнээс гарч байгаагаа зарласнаас гадна Тегераны эсрэг эдийн засгийн  хориг арга хэмжээг ойрын хугацаанд сэргээхийг Сангийн яаманд үүрэг болгосон байна.   

Харин энэ хэлэлцээрээс АНУ гарсан ч цааш үргэлжлүүлэх тухай Ираны ерөнхийлөгч Хасан Роухани Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон нар тохиролцсон байна. Талууд хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэн бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах асуудлаар мөн тохиролцоонд хүрсэн байна. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Франц улс Ираны цөмийн хэлэлцээрийг бүх талаар үргэлжлэн хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа дахин  илэрхийлсэн бөгөөд Иран ч адилхан арга хэмжээ авахын чухлыг онцолсон байна.

Мөн, 2025 оноос хойших Ираны цөмийн үйл  ажиллагаанд хяналт тавих Ираны баллистик пуужингийн төлөвлөгөө Ойрх Дорнодын  бүс нутгийн зарим хямрал зэрэг агуулгыг хэлэлцээрт оруулах тухай талууд хэлэлцсэн байна. Францаас гадна Европын орнууд тухайлбал Герман, Их Британи улсууд байр сууриа илэрхийлж байна. Их Британийн гадаад хэргийн сайд парламентад Борис Жонсоны мэдэгдэж байгаагаар тус улс Ираны цөмийн хэлэлцээрээс гарах бодолгүй байгаагаа, илэрхийлсэн байна. Мөн тэрээр, Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд, гэрээ хүчин төгөлдөр хэрэгжих нь зайлшгүй шаардлагатай гэдгийг мөн онцолсон байна.

Германы канцлер Ангела Меркел, энэ асуудалд, Иран улсыг цаашид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө ажиллах болно гэсэн байр сууриа илэрхийлсэн байна. 2015 онд  байгуулж байсан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх энэ гэрээний  дагуу  Иран  улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах амлалт өгсөн  юм.  Үүний хариуд  олон улсын  Ираний эсрэг авсан хориг арга хэмжээгээ сулруулахыг зөвшөөрснөөр өнөөдрийг хүртэл энэ гэрээ хэрэгжиж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ираны цөмийн хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэхээр Иран, Францын төрийн тэргүүнүүд тохиролцжээ  
Үзсэн: 1290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй