Такси үйлчилгээний ухаалаг технологийг нэвтрүүлэгч, автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл хөгжүүлэгч “Үбэр” компани жилийн өмнөөс агаарын такси хөтөлбөрийнхөө төслийг анх танилцуулж эхэлсэн. Тэгвэл саяхан агаарын такси үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа нисдэг төхөөрөмжийнхөө загварыг олон нийтэд дэлгэн үзүүлсэн байна. Энэ талаарх мэдээллийг “Си-Би-Эс” телевизийн суваг сурвалжлан бэлтгэж, цахим сүлжээнд нийтэлсэн юм.
Үбэр компанийн төлөвлөгөөний дагуу бол тус төсөл хөтөлбөр 2 хон жилийн дараа буюу 2020 он гэхэд хэрэгжиж эхэлнэ. Хотын зорчигч тээврийн салбарт агаарын такси үйлчилгээг нэвтрүүлэх нь ирээдүйн тээврийн хэрэгслийн сонголт хэрэгцээ гэж харж байна. Үбрийнхэн энэ долоо хоногт Лос-Анжелес хотноо зохион байгуулагдах Үбэр Элэвайт Саммит үйл ажиллагааны үеэр нисдэг такси төхөөрөмжийнхөө загварыг үзүүлнэ. Ерөнхий хэлбэр загварын хувьд Автомашин болон дроны хосолсон загвартай гэж хэлж болно. Хоёр далавчтай мөн сүүлтэй.
Далавч сүүл аль алинд нь эгц урагш болон дээш хэмээ өөрчилдөг сэнсүүдийг суурилуулсан. Ямар ч гадаргуутай талбайгаас агаарын босоо чиглэлийн хөдөлгөөнд хөөрөлт хийж мөн буулт хийдэг. Хөөрөхдөө сэнс нь эгц дээш хэмд, харин хөөрсөн хойноо сэнсний хэм урагш эргэдэг. Их бие нь ерөнхийдөө нисэх онгоц, болон нисдэг тэргэнд ашиглагддаг төхөөрөмжтэй төстэй. Цахилгаан хөдөлгүүртэй тул нисдэг төхөөрөмж нислэг үйлдэж байхдаа дуу чимээ бага, агаарын ямар ч байрлалд хөдөлгөөнт нислэг хийж чадна, мөн эдийн засагт хэмнэлттэй. Үбэр компанийн удирдлагуудын мэдээлснээр, агаарын такси үйлчилгээг авахын тулд ухаалаг гар утсаараа дуудлага, захиалга хийж болно.
Ингэснээр, агаарын такси тухайн хүний хотын аль нэг алслагдсан дүүргийн орон сууцны оройд тусгай зогсоод хүргэж өгнө хэмээн онцолжээ. Нэг удаагийн нислэгээрээ 4 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Тусгай дээд түвшний хэрэглэгчдийн дунд энэ үйлчилгээг нэвтрүүлэхээс илүүтэй энгийн иргэдэд хүртэл хүрч үйлчлэх зорилготой байгаа гэсэн юм. Тийм учраас маш олон тооны нисдэг төхөөрөмжийг бий болгох шаардлагатай гэжээ.
| "UBER" компани нисдэг такси төхөөрөмжийнхөө загварыг олон нийтэд дэлгэн үзүүлжээ | ||
| Үзсэн: 3684 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.