Сүүлийн үед технологийн дэвшил айл өрхийн гишүүдэд түлхүү нэвтрээд байна. Тодруулбал, ухаалаг гэр гэх дэвшилтэт бүтээлүүд шинээр бүтээгдсээр байгаа юм. Эдгээрийн нэг бол ухаалаг камер. “Лайтхаус ай” гарааны компани зах зээлд гэрийн ухаалаг камерыг худалдаалж эхэлсэн байна. Энэ бол айл өрхийн гишүүн бүрийг мөн тэдний орон гэрт нь болж байгаа бүгдийг харж хянадаг хэмээн танилцуулж байгаа юм.
Хувийн гэр, орон сууцандаа ухаалаг камерыг байршуулснаар олон талын шинэ давуу талыг олж харна гэж ойлгож болно. Гэрийн бүх гишүүдийг хамгийн түрүүнд мэдээллийн сандаа хадгалж үлдээнэ. Гэрийн бүх хүмүүс хаана, юу хийж байгаа бүгдийг тасралтгүй бичиж авна. Магадгүй гэрийн эзэд байхгүй хойгуур орон гэрт нь ямар нэгэн зүйл тохиолдож болно шүү дээ. Хэрэв ямар нэгэн хэвийн бус зүйл ажиглагдвал гэрийн эзэндээ тухайн нөхцөл байдлыг дүрс бичлэгийг болон текстэн мэдээллийг ухаалаг гар утас руу илгээнэ. Магадгүй хүүхэд нь хичээлээсээ ирэх цагаасаа оройтож байвал аав ээж хоёрт нь танай хүү одоог хүртэл гэртээ ирээгүй байна гэх мэт мэдээллийг дамжуулдаг байна. Мөн түүнчлэн гэрийн тэжээвэр амьтан гэрийн эздийг эдгүй хойгуур ямар нэгэн буруу зүйл хийжүү аль эсвэл гэр орноо гадны этгээдээс хамгаалсан уу зэргийг ч олж харж мэдэж болно. 30 өдрийн турш тасралтгүй бичлэг хийх боломжтой багтаамжтай.
Үүнээс гадна гэртээ хийж байгаа зүйлээ гэрийнхээ аль ч гишүүдэд шууд бичлэг хийж харилцан яриа өрнүүлж болдог. Дүрс бичлэгийг 1080 пиксел нягтшилтайгаар хийдэг. Хөгжүүлэгч компанийн талаас тус ухаалаг камераа хамгаалалтын маш сайн системээр хангагдсан тул мэдээллийн гүнд гадны этгээд зөвшөөрөлгүй орох боломжгүй гэсэн юм. Өдөрт жишээ нь 3-аас 5 цагийн хооронд болсон үйл явдлыг дуут хоолойн командын тусламжтайгаар дуудан гарган ирж үзэж болно.
| Гэр бүлийн гишүүд болон орон гэрт нь болж байгаа бүгдийг хянадаг ухаалаг камер худалдаанд гаргажээ | ||
| Үзсэн: 2370 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.