Шууд Chart

Европчууд АНУ-д найдахаа зогсоох цаг болсныг Германы канцлер мэдэгдлээ

2018-05-11 13:42:27

Европчууд АНУ-д найдлага тавихаа зогсоох цаг болсон гэж Германы канцлер Ангела Меркель онцлон мэдэгдээд байна. АНУ Ираний цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын гэрээнээс гарч байгаагаа Ерөнхийлөгч Трамп зарласантай холбоотойгоор Германы Засгийн газрын тэргүүн ийм мэдэгдэл  хийсэн  байна.

Хатагтай Меркель АНУ цаашид барууны орнуудыг хамгаалахгүй тул Европчууд шийдвэрийг гартаа авах шаардлагатай боллоо гэж тэмдэглэн хэлсэн.  Түүний энэ байр суурийг дэмжиж байгаагаа Еврокомиссын тэргүүн Жан Клод Юнкер ч илэрхийлээд байна. Тэрбээр Вашингтон хүч нөлөөгөө алдсан  учир Европ дэлхийн тавцан дахь АНУ-ын байр суурийн оронд өөрсдийнхийгөө баталгаажуулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм. 

2015 онд байгуулсан энэ гэрээний дагуу Иран улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах амлалт өгсөн юм. Үүний хариуд олон улсын Ираний эсрэг авсан хориг арга хэмжээгээ сулруулахыг зөвшөөрсөн. Дипломат амжилт гэж үнэлэгдэж байсан энэ гэрээг харин АНУ-ын Ерөнхийлөгч Трамп эрс шүүмжилж дутагдалтай заалтуудыг нь өөрчлөхгүй бол гэрээнээс гарахаа мэдэгдэж байсан юм. Иран ч АНУ ийм шийдвэр гаргавал хариу арга хэмжээ авах төлөвлөгөөгөө боловсруулснаа мэдэгдэж байгаа учир гэрээ бүрмөсөн хүчингүй болохоос  Европын орнууд болгоомжлуулж ирсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европчууд АНУ-д найдахаа зогсоох цаг болсныг Германы канцлер мэдэгдлээ   
Үзсэн: 3937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Мийгаа [49.0.218.xxx] 2018-05-12 09:42
Герман ухаан орж байна даа

Бидэнтэй нэгдээрэй