Шууд Chart

Хиймэл оюун ухаант технологиор хангагдсан 2 төрлийн робот өсгөгчөө танилцуулав

2018-05-11 13:37:09

Технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Хятадын “Байдү” компани хиймэл оюун ухаант технологиор хангагдсан 2 төрлийн робот өсгөгчөө танилцуулсан байна. “Равэн” нэртэй энэ ухаалаг өсгөгч Майкрософтийн Кортана, Амазоны Алекс зэрэг технологийн дуут хоолойн команд хүлээн авагчтай юм байна. Анх Бээжинд болсон Байдүгийн олон улсын бага хурлын үеэр олон нийтэд танилцуулжээ.

Гэрийн цахилгаан хэрэгслүүд бүгд ухаалаг болж хувиран шинэчлэгдсээр байна. Ухаалаг өсгөгчийн зах зээлд дэлхийн томоохон компаниуд өөрсдийн бүтээлүүдээ танилцуулсаар байгаа нь зах зээл дэх өрсөлдөгчдийг улам нэмэгдүүлж байгаа юм. Харин Хятадын Байдү компанийн танилцуулаад байгаа энэ өвөрмөц шийдэл бүхий 2 төрлийн өсгөгч нь дан ганц дууны дуугаралтыг гаргахаас гадна хөгжмийн хэмнэлт тааруулан төрөл бүрийн хөдөлгөөн хийдэг байна. тийм учраас робот өсгөгч гэж нэрлэсэн. Эхний хэсэгт харуулж байгаа энэ Равэн эйч нэртэй өсгөгч ирэх сард худалдаанд 256 ам.долларын үнэтэйгээр борлуулагдаж эхлэх юм. Үүнийг равэн тэк болон Тийнэйж инженэйрингийн хөгжүүлэгчид бүтээсэн.

Мэдрэгч дэлгэцтэй, утасгүй интернетийн вай-цай сүлжээгээр ажиллана. Мөн үүнийг ашиглан гэрийн ухаалаг төхөөрөмжүүдийг удирдаж болдог. Харин үүний дараах загвар болох Равэн ар нэртэй робот өгсөгч нь гэрэлттэг дэлгэцтэй роботын гар бүхий нэмэлт төхөөрөмжтэй. Мөн л хэмнэлд тааруулан бүжиглэж, дурын хөдөлгөөнүүдийг хийж чаддаг. Одоо дуу хөгжим сонсохдоо дуртай дуугаа хэлээд ухаалаг өсгөгчтэйгээ хамт бүжиглэж болдог болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хиймэл оюун ухаант технологиор хангагдсан 2 төрлийн робот өсгөгчөө танилцуулав  
Үзсэн: 2168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
williams owen [197.211.61.xxx] 2018-05-12 08:56
ZÖVLÖGÖÖNII KhÖRÖNGIIN KhÖRÖNGÖ ORUULALT Sain sanakh, Tany sankhüügiin kheregtsee Sain baina uu, Tany sankhüügiin kheregtsee Bid khamgiin bagadaa $ 100,000,000.00 khamgiin bagadaa $ 100,000.00 khamgiin bagadaa $ 100,000,000.00, khamgiin tokhiromjtoi 3 jiliin khüütei 18 jil ba tüünees deesh khugatsaagaar olgodog. Bidentei kholboo bariarai. Fundservice0@gmail.com Biznyesiin zeel kheregtei yuu? Ta khuviin zeel kheregtei yuu? Ta mashin khudaldaj avakhyg khüsch baina Ta dakhin sankhüüjilt khüsch baina uu? Ta morgyeijiin zeel kheregtei yuu? Biznyesiin sanal esvel örgötgöliig ekhlüülekhed tand mash ikh nööts kheregtei baina. Ta itgel, Sankhüügiin daramt Biznyesiin khamtyn ajillagaany talaar bidentei kholboo barikh: I-meileer bidend sanuulakh üilchilgee üzüüldeg0@gmail.com
Зочин [66.181.188.xxx] 2018-05-12 03:16
nootsolj urjuul

Бидэнтэй нэгдээрэй