Каталоны экс тэргүүн Карлес Пучдемон дахин энэ албанд нэрээ дэвшүүлэхгүйгээ мэдэгдсэн байна. Харин тэрбээр өөрийнхөө оронд Каталоны парламентын гишүүн Ким Торрег дэвшүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ дагуу орон нутгийн хууль тогтоох байгууллагын тэргүүн Ким Торрег бүс нутгийн Засгийн газрын тэргүүнээр сонгохыг дэмжих эсэхээ батлах үлдэж байна.
Каталоны тэргүүнийг сонгох асуудал сүүлийн хэдэн сарын туршид хэд хэдэн шалтгаанаас болоод гацаанд орчихоод байсан юм. Энэ албанд нэр дэвшиж байсан Пучдемон Герман руу гарсан байсан учир өөрийг нь байхгүй ч сонгох боломж байсныг нь Испанийн Үндсэн хуулийн шүүх хүчингүй болгосон юм.
Одоо автономит энэ мужийн экс тэргүүнийг Испанид эрэн сурвалжилсан хэвээр байгаа бөгөөд Германд түр саатуулагдаж барьцаагаар сулласан түүнийг Испанийн талд шилжүүлэн өгөх асуудал хараахан шийдэгдээгүй байна.
Карлес Пучдемоныг Каталоны тусгаар тогтнолыг зарлах бүх нийтийн санал хураалт явуулж улмаар хууль бус энэ санал хураалтын дүнгээр салан тусгаарлах шийдвэр гаргаж олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэсэн зэрэг хэд хэдэн хэргээр буруутгаж байгаа юм. Одоо Каталоны шинэ тэргүүнийг ирэх 22-ноос нааш сонгож чадахгүй бол ээлжит бус сонгууль дахин зарлахад хүрэх юм.
| Каталоны тэргүүнд Ким Торрегийн нэрийг дэвшүүллээ | ||
| Үзсэн: 1564 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.