Японы Засгийн газрын өр өнгөрсөн санхүүгийн жилийн эцсийн дүнгээрээ дээд түвшинд хүрсэн байна. Энэ оны гуравдугаар сарын 31-нд дууссан санхүүгийн өмнөх жилийн дүнгээр Японы Засгийн газрын өр 9 их наяд 940 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрснийг тус улсын Сангийн яамнаас мэдээлж байна.
Энэ нь өмнөх санхүүгийн жилийн эцсийн дүнтэй харьцуулахад 148 тэрбум 600 сая ам.доллараар их байгаа юм байна. Ийнхүү Японы Засгийн газрын өр сүүлийн хоёр жил дээд түвшин тогтоотлоо нэмэгдээд байна.
Энэ өрийн ихэнх хувь нь буюу 8 их наяд 770 тэрбум ам.доллар нь Засгийн газрын үнэт цааны өр юм байна. Япон улс Засгийн газрын өрийнхөө хэмжээгээр өндөр хөгжилтэй орнууддаа хамгийн эхэнд жагсдаг юм.
| Японы Засгийн газрын өр өнгөрсөн санхүүгийн жилийнхээс 149 тэрбум ам.доллараар нэмэгджээ | ||
| Үзсэн: 1877 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.