Сүүлийн өдрүүдэд ОХУ-д Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дараалсан хоёр биш гурав болгон нэмэгдүүлэх асуудал хөндөгдөх болсон. Тэгвэл Чечений Бүгд Найрамдах Улсын парламент ийм нэмэлт өөрчлөлтийг ОХУ-ын Үндсэн хуулинд нэмэлтээр оруулах санаачилгыг гаргаж Төрийн Думд өргөн барихаар шийдвэрлэсэн байна.
Чечений парламентын гишүүд ОХУ-ын Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилгыг санал нэгтэйгээр дэмжин баталсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Мөн "Интерфакс" агентлагийн дамжуулснаар энэ сарын 8-ны өдөр буюу Ялалтын баярын өдөр энэ санаачилгыг Чечений парламентын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Чечений Бүгд Найрамдах Улсын тэргүүн Рамзан Кадыров ОХУ-ын Төрийн тэргүүн бүрэн эрхийн хугацаа хоёроос илүүгүй байх ёстой гэсэн Үндсэн хуулийн заалтыг өөрчилж гурав болгох санаачилгыг анх гаргасан юм байна.
Энэ нэмэлт өөрчлөлт нь төр улсын ардчилсан үндэс суурийг бэхжүүлж, ард түмэнд ирээдүйгээ тодорхойлох боломж олгоно гэж үзэж байгаагаа Рамзан Кадыров илэрхийлсэн байна. Өмнө нь ч тэрбээр одоогийн төрийн тэргүүнээс өөр чадварлаг удирдагч алга байгаа учир хоёр бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлах ёсгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
ОХУ-ын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч Владимир Путины хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь 2024 онд дуусгавар болох ёстой юм. Үнэхээр Чеченьчүүдийн гаргасан энэ санаачилга Төрийн Думд дэмжигдвэл Владимир Путин дахин 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй болно гэсэн үг юм.
| ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг гурав болгох санаачилга гаргалаа | ||
| Үзсэн: 1848 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.