Арменийн Ерөнхий сайд Никол Пашиняны Засгийн газрын анхны хуралдаан өнөөдөр болох гэж байна. Хэвлэлийн албанаас нь мэдээлж байгаагаар энэ удаад Засгийн газрын хуралдаанаар нийт 16 асуудлыг түүний дотор цэрэг техникийн, шинжлэх ухаан, судалгааны хүрээлэн байгуулах асуудал хэлэлцэх юм байна. Засгийн газрын хуралдааныг сэтгүүлчдэд нээлттэйгээр хийх юм байна.
Ерөнхий сайд Пашинянаас бусад Засгийн газрын гишүүд нь бүгд үүрэг гүйцэтгэгч сайд нар юм. Сөрөг хүчний удирдагч байсан Пашинян Засгийн газрын тэргүүнээр сонгогдсоныхоо дараа Ерөнхий сайдын шууд харьяанд байдаг цагдаа, үндэсний аюулгүй байдлын албаны дарга нарыг шинээр томилсон байна.
Цагдаагийн Ерөнхий газрын даргаар тэрбээр Валерий Осипян, Үндэснйи аюулгүй байдлын албаны даргаар Артур Ванецяныг томилсон байна. Мөн Засгийн газрын Тамгын газрын даргаар Пашиняны тэргүүлдэг "Иргэний гэрээ" намын гишүүн Эдуард Агаджанян томилогдсон байна. Сайд нарын танхимын гишүүдээс Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Вардан Арамян, Төрийн өмчийн хорооны дарга Арман Саакян нар албан тушаалаасаа огцрохоо хамгийн түрүүнд мэдэгдээд байгаа юм байна.
Пашинян өнгөрсөн 8-ны өдөр Ерөнхий сайдаар сонгогдсон. Армяны үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайд сонгогдсон өдрөөсөө хойш 5 хоногийн дотор сайд нарын танхимын гишүүдэд нэр дэвшигчдээ Ерөнхийлөгчид санал болгох ёстой. Харин 20 хоногийн дотор парламентаар сайд нараа болон Засгийн газрын хөтөлбөрөө танилцуулж, батлуулах ёстой юм.
| Никол Пашиняны Засгийн газрын анхны хуралдаан өнөөдөр болно | ||
| Үзсэн: 1271 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.