Сүүлийн үед Солонгосын хойг бүр тодруулбал, Умард Солонгос олон улсын анхаарлын төвд байна. Умард Солонгостой холбоотой бүхий л мэдээллүүдийг олон улсад онцолж байна. "Би Би Си" өнөөдөр Умард Солонгосоос багадаа дүрвэн зугтсан нэгэн бүсгүйн тухай сурвалжлага бэлтгэсэн нь хамгийн их үзэлттэй мэдээлэл болоод байна.
Умард Солонгосоос дүрвэн гарсан энэ бүсгүйг Тояанг гэдэг. Тэрбээр одоо Сөүлд амьдардаг юм байна. Умардаас зугтан гарсан залуу үеийнхэн айдас ихтэй байдаг. Тэр айдсаа даван туулахын тулд тэрбээр олон нийтийн сүлжээнд идэвхтэй мэдээлэл оруулах болсноор "од" болж чаджээ.
Тояанг улс төр нийгмийн хүнд асуудлуудыг биш Умард Солонгосын жирийн иргэд яаж амьдардаг, юу иддэг гээд энгийн зүйлийн талаар ойлголт өгөхийг хичээдгээ ярьж байна. Түүний олон нийтийн сүлжээнд оруулсан мэдээллийг үзэж сонирхдог, түүнийг дагадаг хүмүүс нь ихэнхдээ 40-60 настныхан байдаг тухай ч ярьсан байна.
"Аль зажира"-гийнхан мөн сүүлийн өдрүүдэд Умард Солонгосын дүрвэгчдийн тухай нийтлэлийг цувралаар танилцуулж байна. Энд бичсэнээр бол 1953 онд Солонгосын дайн дууссанаас хойш нийтдээ 31 мянган хүн Умард Солонгосоос дүрвэснийг тэмдэглэжээ. Дүрвэгсдийн 71 хувь нь 20-30 насны эмэгтэйчүүд байдаг гэдэг хүний эрхийн байгууллагын судалгааг нийтэлсэн байна.
| Умард Солонгосоос дүрвэсэн Тояанг бүсгүй Сөүлийн олон нийтийн сүлжээнд "од" болжээ | ||
| Үзсэн: 3872 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.