Шууд Chart

АНУ Ираны олон сая ам.долларын орлого олдог схемийг илрүүлэн тайлж чаджээ

2018-05-11 15:31:28

АНУ-ын Сангийн яам Арабын нэгдсэн Эмират улсын эрх баригчдын хамтаар Ираны олон сая долларын орлого олдог схемийг тайлсан байна. Тодруулбал, Ираны Исламын хувьсгалын хамгаалагчид корпусыг санхүүжүүлэхдээ ашигладаг олон сая долларыг хаанаас яаж олдгийг нь тогтоосон  гэсэн үг юм.

АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучины мэдэгдсэнээр Ираны эрх баригчид болон Исламын бүгд найрамдах улсын Төв банк Арабын нэгдсэн Эмират улс дахь  байгууллагуудын  итгэлийг  буруугаар ашиглаж  валютын гүйлгээний тусламжтайгаар Исламын хувьсгалыг хамгаалагч корпус руу олон сая доллар шилжүүлдэг байсан байна.

Гэхдээ Ираны Төв банк ийм шилжүүлгийнхээ зорилгыг нууж хаадаг байжээ. Гэхдээ АНУ, Арабын нэгдсэн Эмират улс хамтран санхүүжилтийн энэ хууль бус гүйлгээ хийх боломжийг нь хаагаад буй юм байна.

Мөн Иранаас Арабын нэгдсэн Эмират улс руу ийнхүү хууль бусаар мөнгө шилжүүлэхэд оролцсон Ираны зургаан албан тушаалтны эсрэг АНУ хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэснийг Мнучин сайд мөн зарласан юм.

Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус нь 1979 онд байгуулагджээ. Армийнханд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй цэрэгжсэн бүлэглэл юм. Энэ корпусын ерөнхий дээд командлагч нь Ираны шашны  тэргүүн Аятолла Али Хаменей юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Ираны олон сая ам.долларын орлого олдог схемийг илрүүлэн тайлж чаджээ   
Үзсэн: 1954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
williams owen [197.211.61.xxx] 2018-05-12 08:58
ZÖVLÖGÖÖNII KhÖRÖNGIIN KhÖRÖNGÖ ORUULALT Sain sanakh, Tany sankhüügiin kheregtsee Sain baina uu, Tany sankhüügiin kheregtsee Bid khamgiin bagadaa $ 100,000,000.00 khamgiin bagadaa $ 100,000.00 khamgiin bagadaa $ 100,000,000.00, khamgiin tokhiromjtoi 3 jiliin khüütei 18 jil ba tüünees deesh khugatsaagaar olgodog. Bidentei kholboo bariarai. Fundservice0@gmail.com Biznyesiin zeel kheregtei yuu? Ta khuviin zeel kheregtei yuu? Ta mashin khudaldaj avakhyg khüsch baina Ta dakhin sankhüüjilt khüsch baina uu? Ta morgyeijiin zeel kheregtei yuu? Biznyesiin sanal esvel örgötgöliig ekhlüülekhed tand mash ikh nööts kheregtei baina. Ta itgel, Sankhüügiin daramt Biznyesiin khamtyn ajillagaany talaar bidentei kholboo barikh: I-meileer bidend sanuulakh üilchilgee üzüüldeg0@gmail.com
Зочин [66.181.161.xxx] 2018-05-11 16:01
Amerikchuud oorsdoo ulsuudiin dotood hetegt oroltson busniulj bayalgiig ni tsolmon zevsgiin naimaa zergeer olon sayiin ashig oldog.
иргэн [66.181.184.xxx] 2018-05-12 15:57
Энэ удаагийн үйл явдлаас болоод АНУ-ын ээлжит бай ИРАН гэдэг нь тодорхой болж байх шиг бол болж байгаамаа

Бидэнтэй нэгдээрэй