Арвайхээр хотын Түгийн овооны хогийн нэгдсэн цэгийн техникийн нөхөн сэргээлтийг хийнэ. Хогийн цэгийг хойд талдаа байрлуулсны улмаас салхи гарах бүрт цаас, гялгар уут зэрэг хог хийсч ирэх, хог шатаах үед утаа униарт автах зэрэг асуудал байнга гарч, иргэдийн уур бухимдал, шүүмжлэлийн “бай” болдог. Тэгвэл энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр 85 сая төгрөг төсөвлөж, хог хаягдлын төвлөрсөн цэгийг ландфиллийн аргаар цэвэрлэх ажил удахгүй эхлэхээр болж байна.
Биологийн нөхөн сэргээлт хийхэд 300 гаруй сая төгрөгийн зардал гарна. Гэхдээ Арвайхээр ТҮК-ээс ногооны үр цацах зэрэг аж ахуйн арга хэмжээг авна. Тендер шалгаруулалт дуусч байгаа бөгөөд үнэлгээний хороогоор хэлэлцэн батлах юм байна.
Арвайхээр суманд 8991 гаруй айл өрх, 256 аж ахуйн нэгж, байгууллагаас жилд дунджаар 28728 м3 хог гардаг байна. Мөн 2017 онд “Арвайхээр тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас нийтийн эзэмшлийн зам талбай, 11 багийн нутаг дэвсгэрт 5 удаагийн нийтийг хамарсан их цэвэрлэгээ зохион байгуулж, 14603 орчим га талбайн 1.931 м3 хог хаягдлыг цэвэрлэн зориулалтын газарт зөөж булжээ.
| Арвайхээр сумын хогын цэгийг 85 сая төгрөгөөр булна | ||
| Үзсэн: 2504 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.