ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар энэ сарын 26-ны өдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо дээд хэмжээний уулзалт хийх гэж байна. Энэ тухай өнөөдөр Кремлийн ордноос мэдэгдлээ.
Уулзалтаар талууд Оросын эзэмшилд байдаг боловч Японы нутаг дэвсгэрт харьяалагддаг дөрвөн арлын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар голчлон хэлэлцэхээр төлөвлөж буй юм байна. Мөн тус арлуудад оршин суудаг байсан япон иргэдийн оршуулга, шарилыг одоогийн үр хүүхдүүдэд нь эргэн очих боломж олгохыг авч хэлэлцэхээр төлөвлөж байна.
Японы Засгийн газар эдгээр дөрвөн арлыг өөрийн нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үздэг юм. Харин эдгээр арлыг дэлхийн хоёрдугаар дайны дараа зөвлөлтийн цэргийн арми хууль бусаар эзлэсэн гэж үздэг байна.
ОХУ-д хийх төрийн айлчлалынхаа үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хоёр талын дээд хэмжээний уулзалтын өмнөх өдөр Санктпетербург хотноо зохион байгуулагдах олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 24-ний өдөр Францын төрийн тэргүүн Эммануэль Макронтой Санктпетербург хотноо хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа тухай Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков мөн мэдэгдлээ.
Хоёр улсын төрийн тэргүүн энэ удаагийн уулзалтаараа Ираны цөмийн хэлэлцээр болон Сирийн одоогийн нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ гэж мэдэгдсэн байна.
| ОХУ, Японы удирдагчдын дээд хэмжээний уулзалт энэ сарын 26-нд болно | ||
| Үзсэн: 1820 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.